Өвлийг Сингапурт

18 нас хүрээгүй байхдаа алтны магнат Ц.Мянганбаярын эхнэр болж байсан топ модель бүсгүй өдгөө Монголын хамгийн сайхан хүүхнүүдийн жагсаалтийг бараг  тэргүүлэх биз ээ. Эгэл жирийн айлын отгон охин, зүс царай, бие хаагаараа хэнийг ч урдаа гишгүүлэхгүй түүнийг цэл залуухан насандаа  өөрөө олон насаар ах, баян эрийн өвөрт орно гэж хэн ч санаагүй. Тэрбээр саяхан л насныхаа ханийг нэг мөсөн сонгож бяцхан үрийг нь ч гаргасан. Түүний амьдралаа холбосон буй залууг Ганзориг гэдэг бөгөөд “3анаду Майнз” гэх уул уурхайн компанийн захирал юм. Олон жил ганцаараа явсан түүнийг ийм шийдвэр гаргасанд хүмүүс талархан хүлээн авч байна. Мөнхжин охиноо дүүтэй болгосон хатагтай бяцхан охиноо Филипин асрагчаар асруулан ,өөрөө нөхөртэйгөө хамт Сингапурт амарч байгаа гэнэ. Тэрээр 2 хүүхэддээ зориулан 4 Филипин асрагч хөлсөлсөн гэнэ лээ. Ийнхүү дээдсийн хүүхнүүдийн жишигээр баян нөхрийнхөө хаялганд ийн өвлийн утаа, хүйтэнийг Сингапур гэх мэт дулаан орнуудаар аялан өнгөөрөөж байгаа аж.
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025