
Мэрилэндийн Краунсвилл хотын 15 настай сурагч Жек Андрака хэмээх хүү үхлийн аюултай нойр булчирхайн хорт хавдрыг эхний шатанд нь олж мэдэх аргыг нээжээ
Түүний нойр булчирхайн хорт хавдрын биомаркер болох мезотелиний түвшинг тогтоодог энгийн хэмжигч тест нь одоогийн хэрэглэж буй аргаас 28 дахин хурдан, 28 дахин хямд үнэтэй, 100 дахин мэдрэмтгий ажээ.
Нойр булчирхайн хорт хавдрыг эцсийн шатандаа орсон үед нь л илрүүлэх боломжтой учраас 20 өвчтөн тутмын 19 нь таван жилийн дотор нас бардаг аюултай өвчин билээ. Тиймээс Жэкийн энэхүү арга уг өвчнийг эмчлэх аргад хувьсгал хийсэн гэж ойлгож болох юм. Тэрбээр энэхүү нээлтийнхээ төлөө өнгөрсөн сард 2012 Intel Science Fair-аас 75 мянган долларын тэтгэлэг хүртсэн билээ.



Сэтгэгдэл байхгүй байна