Хамгийн тачаангуй төмөр хүлгүүд

Дэлхий дээрх хамгийн тачаангуй эрэгтэй юм уу, эмэгтэйг нэрлэ гэвэл танд ямар хялбар байх бол. Эргэлзэх юмгүйгээр Angelina Jolie юм уу, Jessica Alba шиг эмэгтэй, Brad Pitt юм уу, Johnny Depp-тэй адил эрэгтэйг заах байсан биз. Харин автомашины ертөнцөд энэ ойлголт тэс ондоогоор яригдана. Яагаад гэвэл түм буман сонголттой учраас тэр юм. Жишээ татахад л Ferrari, Mercedes, Aston Martin, Porsche, Audi  гэх зэргээр хөвөрнө. Тэгвэл энэ олон дундаас аль нь хамгийн тачаангуй нь вэ? Дэлхийн алдартай “Forbes” сэтгүүл үүний хариулт болгож, шилдэг 10 тачаангуй машины жагсаалтыг гаргасан байна. Тэгэхдээ мэргэжлийн онцлог, салбараар нь гаргасан нь бүр ч их сонирхол татаж байгаа юм.

Hip-Hop оддын хувьд хамгийн тачаангуй машин: ROLLS-ROYCE PHANTOM

Hollywood-ын мангасуудын хувьд хамгийн тачаангуй машин: LEXUS LS HYBRID

Miami далайн эргийн гоо сайхны мэс засалчидын хувьд хамгийн тачаангуй машин:
LAMBORGHINI MURCIЙLAGO ROADSTER

Гангстеруудын хувьд хамгийн тачаангуй машин:
CADILLAC ESCALADE & EXT

Шинэхэн салсан аавуудын хувьд хамгийн тачаангуй машин:
CHEVROLET CORVETTE CONVERTIBLE

Шинэхэн салсан ээжүүдийн хувьд хамгийн тачаангуй машин:
MERCEDES-BENZ SL65 AMG

Лоббидогчдын хувьд хамгийн тачаангуй машин: CADILLAC CTS

“Forbes”-ын уншигчдын хувьд хамгийн тачаангуй машин:
MASERATI QUATTROPORTE

NBA-н тоглогчдын хувьд хамгийн тачаангуй машин: FERRARI 599 GTB FIORANO

Жолоодлогын мастеруудын хувьд хамгийн тачаангуй машин:
ASTON MARTIN DB9 мөн FERRARI F430

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025