Цагаан ордныг орхиход бэлэн

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоны өнгөрсөн хугацаанд ажил үүргээ гайхалтай сайн хийж гүйцэтгэж байсныг магтан сайшаалаа.
Тэрбээр энэ тухайгаа өнгөрсөн баасан гаригт CBS телевизийн ярилцлагад дэлгэрэнгүй ярьсан юм. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд оюун ухаан, мэдлэг чадвар, биеийн хүчний бүх л талаараа улс эх орныхоо төлөө хүчин чармайлт гарган ажилласан түүний гавьяаг үнэлэн, чин сэтгэлээсээ талархаж буйгаа энэ үеэр илэрхийлжээ. Тэрбээр “ Бид өнгөрсөн дөрвөн жилд тун сайн баг болж ажилласан. Энэ баг хүчтэй, нөлөөтэй байхад хатагтай Клинтоны тус нэмэр их байсан. Би түүний өмөг түшгийг их санах байх” гэжээ.
Хатагтай Клинтон ерөнхийлөгч Обаматай хамтран өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд төрийн дээд албыг хашсан. Тэрбээр дараагийн дөрвөн жилд ч хамтран ажиллах боломжтой байсан хэдий ч эрүүл мэндийн шалтгаанаар энэ хүндтэй албаа хүлээлгэж өгөх болоод байгаа юм. Харин үүнийг зарим шинжээчид 2016 онд Обаматай өрсөлдөх хүчээ нөөхөөр зэхэж байгаа ч гэж тайлбарлаж байна. Тэд 2008 онд АНУ-ын ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөж байсан бөгөөд дахин ийм өрсөлдөөн болох бүрэн боломжтой гэж үзэж байгаа аж.
Хатагтай Клинтоны албыг Жон Керри үргэлжлүүлэх нь тодорхой болсон. Тун удахгүй түүнд үүрэгт ажлаа албан ёсоор хүлээлгэн өгөх юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025