Олимпийн аварга охинтой боллоо

Олимпийн алт, мөнгөн медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр  үрийн зулай үнэрлэж, анхны охиноо өлгийдэн авлаа. Түүний гэргий Б.Оюунбилэг нь хоёр хүү төрүүлж өгсөн бол өдгөө хосууд охинтой болоод байгаа аж. Аваргын нялх охин агуу хоккейчин Уэйн Грецки, дасгалжуулагч Жозе Моуриньо нартай нэг өдөр төрсөн бөгөөд аварга ямар нэр хайрласан одоохондоо нууц байгаа билээ. Сагс дүүрэн цэцэгтэйгээр охин гэргийгээ ийн хүлээж авсан байна. Хосууддаа аз жаргал хүсье.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025