Мисс Х.Бадамгэрэл амьдралынхаа хань болох залуутайгаа “Next stop” ёслолын ажиллагаанд хөтлөлцөн ирсэн нь энэ. Түүний найз залуу нь нэгэн үе дуулж байсан Беки буюу Мөнхбаяр гэдэг залуу гэдгийг бид андахгүй. Мисс, загвар өмсөгчид хоосон толгойтой гэдгийг эрс няцаадаг Бадамгэрэл мэргэжил боловсрол өндөртэй эр нөхөртэй болно гэж байсан амандаа хүрч ийн хөрөнгө мөнгөнөөс илүү оюунлаг гэр бүлийг илүүд үзэж нэгэн оюунлаг гэр бүл нэгээр нэмэгдээд байна. Сүйт залуу Мөнхбаяр нь “Оюу толгой”-д боломжийн алба хашдаг төдийгүй нээгдээд удаагүй байгаа “Fashion channel Mongolia” телевизийн гүйцэтгэх захирлаар ажилладаг өндөр боловсролтой залууг сонгожээ. "Азийн модель" агентлагийнхаа ажлын хажуугаар мисс бүсгүй маань багагүй хүмүүнлэгийн ажлууд хийдэг. Одоо харин энэ ажлаа найз залуутайгаа хамтран хийхээр зэхээд байгаа сурагтай.
Сэтгэгдэл байхгүй байна