“Макс” группийн захирал Д.Ганбаатар хэмээх эрхмийг морин спортынхон төдийгүй Монголчууд даяараа андахгүй. Мөнгөтэй хөрөнгөтэй бүхний үзэж, эдлэх ёстой гэгдэх хурдан хүлэг, сайхан хүүхнээр өөрийгөө чимсэн түүнд ганцхан улс төр л дутаж байгаа байх. Тэгвэл бусад шиг улс төр гэж улайрч давхидаггүй түүний гэргий Монголын сайхан бүсгүй өргөмжлөлт Д.Уянгалянхуа гэдгийг манайхан мэднэ. Эхнэр, ээж хүнийхээ үүргийг чамлахааргүй гүйцэтгэж яваа тэрээр чинээлэг нөхөртөө хоёр охин, нэг хүү төрүүлж өгсөн. Харин нэгэн үе олон харчуудын сэтгэлд оч авалцуулж явсан Д.Уянгалянхуа хатагтай тун удахгүй дөрөв дэх үрийнхээ зулайг үнэрлэх гэж байгаа сурагтай. Тэгэхээр тэр дөрвөн хүүхэд төрүүлсэн эхчүүдийн жишгээр “Алдарт эхийн II” одон энгэртээ гялалзуулах гавьяатай болох юм. Өнгөрсөн намар удам залгах хүү төрүүлж өгөхөд нь Д.Ганбаатар уяач “МNC” телевизийг бэлэглэсэн гэдэг. Харин энэ удаа эхнэрийнхээ ”Алдарт эхийн одон”-г юугаар мялаах бол... Ямартаа ч Монголын сайхан хосууддаа болон үр хүүхдэд нь аз жаргал хүсье. 







Сэтгэгдэл байхгүй байна