
“Аваргуудын зөвлөл” байгуулагдаад таван жилийн нүүр үзсэнийг хүмүүс төдийлөн мэддэггүй. Тэгвэл энэ жилээс эхлэн Монгол бөхөд бугшсан идээ бээрийг задлахаар цагийг эзэлсэн аваргууд маань үйл ажиллагаагаа идэвхжүүлсэн билээ. Түүний нэг илрэл нь “С1” телевизийн нэвтрүүлэгт А.Сүхбат, Г.Өсөхбаяр, Д.Сумьяабазар тэргүүтэй аваргууд оролцож бөхийн хөгжил, цэцэглэлт хийгээд алдаа онооны талаар өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэх болсонд юм. Түүгээр ч барахгүй “Монгол бөх” чуулга уулзалтыг ирэх гуравдугаар сарын хоёр дахь долоо хоногт хийхээр болсон нь урьд өмнө зохиогдож байгаагүй томоохон алхам юм. Мөн нэгэн цагт зүлэг ногоон дэвжээг уран хурц барилдаанаараа чимэглэж явсан зургаан залуун зааны тухай нэвтрүүлэг гарахаар болж буй. МҮОНТ-ын захирал Наранбаатарын дэмжлэгтэй бүтэх энэхүү нэвтрүүлэгт ач холбогдол өгч буй хүн олон байгаа учраас тун удахгүй эфирээр цацах талаар эх сурвалж хэлж байсан юм. Ямартаа ч бөхийн ирээдүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй аваргууддаа талархал илэрхийлье.

Сэтгэгдэл байхгүй байна