Элэглэлийн супер од гэхээсээ илүүтэй рекламны мангас болоод байгаа энэ эрхэм ФМ, радиогийн эрэлттэй хүмүүсийн тоонд зүй ёсоор багтана. Шинэ оны босгон дээр бараг л бүх ФМ-ээр реклам цацаж энэ тэндэхийн баар сав, караокег зад сурталчилсан. Тэр ч хэрээрээ ашиг орлого гэж мундаг байсан байх. Тэгвэл өдгөө ул боовнууд хийгээд урьд өмнө нь сонсогдож байгаагүй цагаан сарын сонин хачин бэлэг сэлтийг магтан дуулах болоод байгаа. Харин реклам бүхэнд өөрийн дуу хоолойгоо үлдээж яваа Чапи ноёнтон бусад шиг хямсаганаж, энэ тэр болдоггүй гэнэ лээ. “Ер нь би үнэрхэх дургүй. Чадаж байгаа юмаараа боож байгаа юм шиг дуртай үнээ хэлээд суух муухай. Миний халаасанд цөөн ч гэсэн хэдэн төгрөг хийхэд, тэр нь амьдралд минь нэмэр болж л байвал болоо”хэмээн нэгэн хэвлэлд ярьж байсан удаатай. Түүнд амжилт хүсье. Элэгний эмч, ФМ-ийн супер стар
Элэглэлийн супер од гэхээсээ илүүтэй рекламны мангас болоод байгаа энэ эрхэм ФМ, радиогийн эрэлттэй хүмүүсийн тоонд зүй ёсоор багтана. Шинэ оны босгон дээр бараг л бүх ФМ-ээр реклам цацаж энэ тэндэхийн баар сав, караокег зад сурталчилсан. Тэр ч хэрээрээ ашиг орлого гэж мундаг байсан байх. Тэгвэл өдгөө ул боовнууд хийгээд урьд өмнө нь сонсогдож байгаагүй цагаан сарын сонин хачин бэлэг сэлтийг магтан дуулах болоод байгаа. Харин реклам бүхэнд өөрийн дуу хоолойгоо үлдээж яваа Чапи ноёнтон бусад шиг хямсаганаж, энэ тэр болдоггүй гэнэ лээ. “Ер нь би үнэрхэх дургүй. Чадаж байгаа юмаараа боож байгаа юм шиг дуртай үнээ хэлээд суух муухай. Миний халаасанд цөөн ч гэсэн хэдэн төгрөг хийхэд, тэр нь амьдралд минь нэмэр болж л байвал болоо”хэмээн нэгэн хэвлэлд ярьж байсан удаатай. Түүнд амжилт хүсье.
Сэтгэгдэл байхгүй байна