Монгол залуу Солонгост

БНСУ-ын  Ким Хан Миний найруулсан  “War of the Arrows”  кино 2011 онд дэлгэцнээ гарсан даруйдаа Өмнөд Солонгосын үзэгчдийг шуугиулж байсан билээ. Зэр зэвсгийн тулаан, дайтах урлагийн гайхамшгийг үзүүлсэн адал явдал, дайны сэдэвтэй энэ киноны хөгжмийн хэсэгт монгол залуугийн уран бүтээл багтсан гэдгийг манайхан тэр бүр мэддэггүй.  Өмнөд Солонгосын “Ин А” дээд сургуулийн оюутан Н.Загдсүрэн тус  кинонд морин хуураар гурван аяз гоцлон тоглосон бөгөөд үйл явдлын хэсэг бүрийн онцлогийг харуулсан уянгын болоод чөлөөт  хэмнэлийн хөгжмүүдийг гайхалтай тоглосон хэмээн кино багийнхан ам сайтай байгаа гэнэ лээ.  Харин аяыг нь тус киноны хөгжмийн найруулагч  Ким Те Сон хийжээ.  Түүнчлэн Н.Загдсүрэн  тэндхийн үндэсний урлагийн сургуулийн  оюутнуудад  морин хуурь хэрхэн тоглохыг зааж, үндэсний урлагаа сурталчилж явааг дуулгах нь зүйтэй биз ээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025