Мөнгө угаагчид хоёроор нэмэгдлээ

МИАТ хувьцаат компанийн захирал асан Ц.Орхон түүний эхнэр Ү.Цэцэгмаа, дэд захирал Р.Бат-Эрдэнэ, “Монголиан Эйрлайнз групп” компанийн захирал Ч.Хоролсүрэн, түүний дүү Ч.Суурьтогтох, иргэн  С.Батхишиг нарыг мөнгө угаасан хэрэгт сэжигтнээр татан Цагдан хорих төвд өнгөрөгч амралтын өдөр саатуулсан билээ.  Тэгвэл уг хэрэгт холбогдуулан банк бус санхүүгийн нэгэн байгууллагын захирал Н.Гантөмөр гэгчийг тэдний угаасан мөнгийг дамжуулан гүйлгээнд оруулж байсан гэх хэрэгт сэжигтнээр татаад байгаа гэнэ. Түүгээр ч барахгүй  өчигдөр  “Зиндаа” группын захирал асан Б.Мандахбаярыг мөн энэ хэрэгт сэжигтнээр татан саатуулжээ. Мөнгө угаасан хэрэгт сэжигтээр тооцогдон хоригдсон дээрх иргэдийг  Дайны эрсдэлийн даатгал хэмээн зорчигчдын тийзийн үнэ дээр нэмж таван ам.доллар авч, улмаар түүнийгээ даатгагч компанийн дансанд бус, өөрсдийнхөө байгуулсан “West wealth Al group” гэх компанийн данс руу шилжүүлж гэсэн үндэслэлээр буруутгажээ.
 Тэдний учруулсан хохирлын хэмжээ одоогоор 7 сая ам.долларт хүрээд байгаа гэнэ. Гэхдээ шалгалтын явцад энэ тоо өсөхийг таашгүй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • Улсын хөрөнгө шамигдуулсан балиар юмнуудУлсад хохируулсон мөнгий нь буцаагаад авбал таарна Өхкүйлдээ гарууд
    2013 оны 02 сарын 24 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025