Ану хатны охин

"Voice" хамтлагийн дуучин Д.Отгонжаргал анх удаагаа түүхэн кинонд дүрээ мөнхөлж мэргэжилийн жүжигчидээс дутхааргүй тоглож өндөр үнэлгээ авсан. Монголын төр, тусгаар тогтнолын төлөө монгол хатны холч ухаан, тэсвэр тэвчээрийг харуулсан эрэлхэг, зоригт Ану хатан кино үзэгчидийн үнэхээр л хүсэн хүлээсэн кино болж чадсан. Дуучин бүсгүй жүжигчин болж түүхэн кинонд тоголоод хоолой жоохон эвдрэх юм шиг байна. Дахиж кинонд тоголохгүй гэж мэдэгдсэн. Ану хатан кинонд тоглохдоо охиноо ч гэсэн тоглуулж дүрийг нь мөнхөллөө. Охин Э.Мөнгөншагай нь Галданбошигт хааны охин Юмчихайн дүрийг бүтээсэн бөгөөд киноны нээлтэн дээр хүндэтгэлийн суудалд эмээтэйгээ сууж тухалсан байсан. Харин тус кино эхэлж "Ану хатныг" буудуулдаг хэсгийг гарахад  бяцхан охин нь "Миний ээж үхчихлээ" гээд том, том нулимс унаган  уйлж байв. Ээж үхчихлээ гэж үү, худлаа гэж чанга хэлж эмээгээ багагүй л сандаргаад авсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025