Утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд 2012” наадам энэ жил 12 дахь жилдээ болох юм. Яруу найраг, хүүрнэл зохиолын богино болон томоохон бүтээл, жүжиг, кино, хүүхдийн зохиол, утга зохиолын судлал шүүмж, утга зохиолын орчуулга, баримтат уран сайхны киноны зохиол гэсэн төрлүүдээр оны шилдгүүдээ шалгаруулах тус наадам энэ сарын 26-нд болох товлогдсон гэнэ.Энэ удаагийн “Алтан өд” наадамд дээрх найман төрөлд давхардсан тоогоор 76 уран бүтээлч өөрийн бүтээлээ ирүүлсэн бөгөөд яруу найрагч Д.Баянтунгалагийн “Зэлүүд сарны галбир”, Л.Батцэнгэлийн “Миний элсэн цаг”, зохиолч Г.Мэнд-Оёогийн “Гэгээнтэн”, Ж.Сарантуяагийн “Сорхугтани хатан”, Ц.Түмэнбаярын “Мөрөөдлийн үзэг”, С.Баттулгын “Ур модны зүүд” зэрэг олны анхаарлыг татсан зохиолууд их байгааг зохион байгуулагчид онцолж байлаа.
Ямартаа ч тун удахгүй “Алтан өд-2012” наадмын шилдгүүд тодрох нь.
Сэтгэгдэл байхгүй байна