Карибийн тэнгисийн дэггүй дээрэмчин Jack Sparrow эргэн ирэх гэж байна. Нэг үгээр хэлбэл “Уолт Дисней” кино компани “Карибийн тэнгисийн дээрэмчид” киноны тавдугаар ангийг бүтээх болсон тухайгаа албан ёсоор мэдэгджээ.Кино сонирхогчдын хорхойг хүргэм далайн дээрэмчдийн сонирхолтой, адармаатай адал явдлыг өгүүлэх шинэ ангитай холбоотой бас нэг дуу алдам мэдээ нь Жонни Депп дахин согтуу ахмадын дүр бүтээснийхээ төлөө 95 сая ам.доллар авахаар болсонд юм. Тэрээр энэ тухай хэлэхдээ “Кино багийнхан Жекийн дүрийн төлөө надад 95 саяыг өгөхийг зөвшөөрсөн нь галзуу хэрэг. Хүүхдүүдийнхээ төлөө би дахин Жекийн дүрд тоглох гэж байна” хэмээжээ.
Жонни Депп тус киноны өмнөх дөрвөн ангид гол дүр бүтээж, нийт 350 сая ам.доллар халаасалсан гэдгийг манай уншигчид мэдэх биз ээ. Ямартаа ч
“Pirates of the Caribbean-5" киног ирэх 2015 оны долдугаар сарын 10-нд үзэгчдийн хүртээл болгохоор “Дисней” төлөвлөсөн гэдгийг танд дуулгая.




Сэтгэгдэл байхгүй байна