П.Сүхбат гарьдын бэр болох уу

Урлагийн гэр бүлд төрж, урлагийн салбарт өөрийн гэсэн орон зайг бататгаж чадсан энэ хатагтай хэдэн жилийн өмнө Баянхонгор аймгийн харьяат Улсын начин Б.Сэр-Одтой дотносож, хөөрхөн охин төрүүлсэн ч гэр бүл болж чадалгүй хоёр тийш болсон гэдгийг манай уншигчид мэдэх билээ. Тэгвэл уран бүтээлийн завсарлага авч, удаан хугацаанд сонсогч фенүүдээ шинэ уран бүтээл хүргээгүй яваа дуучин Г.Эрдэнэтунгалаг сүүлийн үед шинэхэн хайрын амтанд бялуурч яваа сурагтай. Түүний ээлжит хайрын эзэн олноо "Том" хэмээн алдаршсан улсын гарьд П.Сүхбатын төрсөн дүү гэнэ. Тэгэхээр дуучин Г.Эрдэнэтунгалаг хонгор нутгийн тэр тусмаа бөхийн удамтай айлын бэр болох хувь заяатай нэгэн бололтой.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025