Монгол Улсын арслан Х.Мөнхбаатар, МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж нарын хооронд үүссэн маргаан нэг хэсэг олныг бужигнуулж байсан ч нам гүмхэн болоод нилээд хугацааг үдэв. Тэгтэл саяхан Р.Нямдорж тэргүүн “ТВ9” телевизийн тодруулга буланд оролцож, Х.Мөнхбаатарыг уучлалт гуйгаад ирэхийг хүлээж буйгаа эх орон даяар, ихэд бахдалтай нь аргагүй хэлсэн. Хэрвээ уучлалт гуйхгүй бол хууль шүүхийн байгууллагад хандаж, удмынхаа нэр сүрийг цэвэрлэнэ гэх утгатай үгсийг ч тэр унагаж байсан юм. Уг нь Х.Мөнхбаатар арслан Солонгос улсад болсон жүдо бөхийн дэлхийн цомын тэмцээнд амжилттай барилдаж хүрэл медаль хүртэн, ямар ч допин энэ тэр хэрэглээгүй гэдгээ батлаад ирсэн санагдах юм. Энэ талаараа ч олимпийн хороо, бөхийн холбоо зэрэг байгууллагуудад дуулгасан л байлтай. Ямартаа ч энэ хоёр эрхмийн хэнийх нь талд “үнэн” явааг цаг хугацаа харуулна биз ээ. Удмынхаа нэрийг цэвэрлэнэ
Монгол Улсын арслан Х.Мөнхбаатар, МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж нарын хооронд үүссэн маргаан нэг хэсэг олныг бужигнуулж байсан ч нам гүмхэн болоод нилээд хугацааг үдэв. Тэгтэл саяхан Р.Нямдорж тэргүүн “ТВ9” телевизийн тодруулга буланд оролцож, Х.Мөнхбаатарыг уучлалт гуйгаад ирэхийг хүлээж буйгаа эх орон даяар, ихэд бахдалтай нь аргагүй хэлсэн. Хэрвээ уучлалт гуйхгүй бол хууль шүүхийн байгууллагад хандаж, удмынхаа нэр сүрийг цэвэрлэнэ гэх утгатай үгсийг ч тэр унагаж байсан юм. Уг нь Х.Мөнхбаатар арслан Солонгос улсад болсон жүдо бөхийн дэлхийн цомын тэмцээнд амжилттай барилдаж хүрэл медаль хүртэн, ямар ч допин энэ тэр хэрэглээгүй гэдгээ батлаад ирсэн санагдах юм. Энэ талаараа ч олимпийн хороо, бөхийн холбоо зэрэг байгууллагуудад дуулгасан л байлтай. Ямартаа ч энэ хоёр эрхмийн хэнийх нь талд “үнэн” явааг цаг хугацаа харуулна биз ээ.
Сэтгэгдэл байхгүй байна