
“Үл таних эмэгтэй” уран сайхны киногоороо олны танил болсон жүжигчин О.Долгор тун удахгүй нярайлж, бүл нэмэх нь. Учир нь тэрээр саяхан нээлтээ хийсэн “Ану хатан” түүхэн уран сайхны нээлтэд ирэхдээ урт ягаан даашинзаар гоёж ирэн бие давхар гэдгээ олноос нуугаагүй юм. Жүжигчин О.Долгор өмнөх амьдралаасаа нэг охинтой бөгөөд ийнхүү мэргэжил нэгт хань Чинзоригтоо үрийн зулай үнэрлүүлэхээр шийдсэн бололтой. Дашрамд дурьдахад, тэрээр “Ану хатан” түүхэн уран сайхны кинонд Мандарваа хэмээх бүсгүйн дүрийг бүтээсэн юм. Хосууддаа аз жаргал хүсье.

Сэтгэгдэл байхгүй байна