Энэ хоёрт хорихоос захидал илгээлээ

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин,
Эрүүл мэндийн сайд Н.Удвал танаа

Миний бие Дамдинсүрэн овогтой Оюунханд нь 1 ойтой хүүгийнхээ хамт амьдарч байхдаа хажуу өрөөнийхээ эмэгтэйтэй ялихгүй зүйлээс болж маргалдан хоорондоо зодолдсон хэргээр Доронд аймгийнхаа Шүүхээс 2010 оны 8-р сарын 24-нд ЭХ-ийн 181-ын 2 гэсэн зүйл ангиар 3 жил 2 сарын хорих ял авч Эмэгтэйчүүдийн хорих 407-р ангид ял эдэлж байна. 1 ойтой хоцорсон хүү маань айл дамжин амьдарч одоо 3 нас хүрч байгаа даа! Намайг гэх ах дүү байхгүй болохоор хүүгийнхээ барааг  ч харахгүй өдий хүрлээ. Хүүгээ санаж өөртөө харамссаар чихрийн шижин, сахарын өвчин маань бөөр, зүрх бусад эрхтнүүдэд нөлөөлж өвчинд дарлагдан Хорихын нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байна. Ядуу хүний зовлон яасан ч их байдаг юм бэ дээ. Ядуу би хажуу өрөөнийхөө хүнтэй хэрэлдэж маажилдсаны төлөө 3 жил илүү ял авч байхад том дарга хүн улсын өмчийг тэрбум тэрбумаар нь идчихээд, эмнэлэгийн ажилтнуудыг салаавч гарганзодон танхайрчихаад  2 жил 6 сарын ял авдаг, тэгээд албаар өөрөө өөртөө өвчин үүсгээд сайд дарга нарын эмнэлэгт хэвтдэг, тэр хүний ээж, эхнэр, охин нь өөр эхчүүд өрөвдөж хайрлаж өмнөөс нь өлсгөлөн зарладаг. Харин тэгэхэд би яаж өвчнөө эмчлүүлэх вэ? Яаж тэр 100 гаруй мянган төгрөг олж, төлбөртэй шинжилгээ хийлгэх вэ? Өвчнөөр үхчихгүйхэн шиг ялаа бараад энхрий үр дээрээ очиж элгэндээ нэг тэврэх юмсандаа гэж аргаа барж явна даа. Би дарга биш ч гэсэн, иргэн хүн л гэж өөрийгөө боддог. Хоёр сайд минь намайг Энхбаяр даргын хэвтдэг тэр сайд  нарын эмнэлэгт хэвтүүлж, шинжилгээ хийлгэн эмчилүүлж өгөөч, өлсгөлөн зарласан ээжүүд минь бас намайг болон нялх хүүгийн минь өрөвдөж туслаач..,зарим хүү бид хоёрын төлөө өлсөж өгөөч гэж чин сэтгэлээсээ гуйн энэхүү ил захидлыг илгээж байна.

Захидал бичсэн Дамдинсүрэн овогтой ялтан Оюунханд

2013.01.18




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • иргэн
    жирийн нэгэн хэрэгтэн байж барьцахдаа их том хүнтэй барьцах юмаа улсын ажил хийж яваад буруудаад шоронд орвол энэ ээж бүүр айлгах юм байна л даа
    2013 оны 02 сарын 02 | Хариулах
  • Ted bar mungutui hund l uilchilne dee Ene yadarsan ehed tuslahgui baihaa
    2013 оны 01 сарын 24 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025