Аавын хаалга татах уу

МИАТ ХК  яагаад алдагдалтай ажиллаад байдгийн учрыг өнгөрсөн долоо хоногоос тодорхой болсон гэхэд болно. "Мон¬голиан Эйрлай¬нес" гэх ачаа тээв¬рийн компанийн эзэн Ч.Х¬ролсүрэн, түүний төр¬¬сөн дүү Ч.Суурьтогтох, Н.Ган¬төмөр, МИАТ ХК-ийн гүй¬цэт¬гэх захирлын албан тушаалыг хашиж байсан гавьяат нисгэгч Р.Бат-Эрдэнэ, Ц.Орхон болон түүний эхнэр Ү.Цэцэг¬маа, Төрийн өм¬чийн хороонд ажиллаж байсан С.Бат¬хишиг нарыг энэ өдрүүдэд баривчлан хорьсон. Тэдний араас ТӨХ-ны дарга асан Д.Сугар аавын хаалга  татах нь тодорхой болжээ.
Ийнхүү монголын иргэний агаарын тээврын магнайд гарч суучихаад дураар авирлаж ёстой төрийн өмчийн компаниас хэрхэн тэрбумтан төрдөгийг харуулж чадсаны нэг жишээ тэд.
Энэ хэргийн гол зангилаа, эзэн болсон "Мон¬голиан Эйр¬лай¬нес" ХХК-ийн захирал Ч.Хоролсүрэн их зайтай эр гэнэ. Улстөр, бизнесийн бүлэглэлд харьцагүй хожуу орж ирсэн ч Монголын агаарын тээврийг  төрийн өмчтэй нь залгих хэмжээний аргыг гаргаж чадсан нэгэн гэнэ.  1998 онд анх "Мон¬голиан Эйр¬лай¬нес" ХХК-иа байгуулж байжээ.
Энэ компанийн бас нэг хувь нийлүүлэгч нь МАК компанийн  захирал Нямтайшир гэдэг. Тиймээс УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр сонгуулийн үеэр Дорнод руу нислэг нээлгэж онгоцоор тойрогтоо хүрдэг байжээ. Ч.Хзүрэлсүрэнгийн хувьд өмнө нь Интер¬банк¬ны захир¬лаар ажиллаж байхдаа ард иргэдийн хадгаламжийн мөнгө буюу банкны активаас дөрвөн тэрбум төгрөг шамшигдуулсан гэдэг. Ингэж хөл дээрээ босч чадсан ч ямар нэг хуулийн хариуцлага хүлээлгүй хариуцлагаас мултаран үлдэж чадсан нь  цаанаа учиртай байж. Түүний нутгийн анх буюу тухайн үеийн ТӨХ-ны дарга Д.Сугар байж.
Д.Сугар дарга ч онгоц хөлөглөн орон нутгаар зугаалах болсон тухай хэл ам үүнтэй холбоотой. Төрийн мөнгийг угаагчид "Дайны эрсдлийн даат¬гал"-ыг гадаад руу гаргаж их хэм¬жээ¬ний мөнгө авахаас гадна МИАТ-ийн өмч хөрөнгийг "Мон¬голиан Эйрлай¬нес" компани руу шил¬жүү¬лэх боломжийг олгож өгч тодор¬хой хувийг нь авдаг байж.
Энэ их мөнгөөрөө тэд  АНУ-ын Вашингтон, Канадын Монреал, Япон, БНСУ-ын Чежү арлын эрэг дээр  өөрсдийн гэсэн  том  оохон хувийн байшинтай болц¬гоосон гэдгийг хууль хяналтынхан тогтоогоод байна. МИАТ компанийн сүүлд удирдаж байсан дарга нар ингэж мөнгө угааж байж. Тэгвэл өмнөх дарга нар тийм цэвэрхэн ажилласан нь эргэлзээтэй.
 
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • Gongor
    Tur uuriinhuu umchiig uregduulsen humuust yaj handdagiig Odoo mongolchuud bugdeeree hartsgaaya ATG bolon mongoliin tsagdaa Shuuh odoo l shudarga esehiig chin harya Zuv yumnii araas orson baina
    2013 оны 01 сарын 22 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025