“Гранд”-ын оны анхны дугаар худалдаанд гарлаа

Хүч ихт луу жил, дуулиан ихт 2012 он улиран одож, цаг хугацаа нэгэн шинэ хуудсаа нээсэнтэй зэрэгцэн “Гранд” сэтгүүлийн оны анхны дугаар худалдаанд гарлаа. Сэтгүүлзүйн ертөнц дэх орон зай, нэр хүндээ улам бататгасаар буй “Гранд” сэтгүүлийн  30 дахь дугаарт олон сонирхолтой мэдээлэл багтсан байна.  
2012 оныг амжилт бүтээл дүүрэн үдэж “Оны шилдэг, Болор үзэгтэн сэтгүүл” хэмээх өргөмжлөлийг хүртсэн “Гранд” сэтгүүл дугаар бүртээ сонин өвөрмөц ертөнцтэй, тэр бүр хэвлэлд ам нээж, улиг болдоггүй ховор, өөр ертөнц бүхий бие хүмүүстэй ярилцдагаараа уншигчдын дунд багагүй хүлээлт үүсгэдэг билээ. Тэгвэл энэ удаад либертари үзлийг Монголд түгээн дэлгэрүүлэхэд түүхэн том үүрэг гүйцэтгэж буй философич, доктор Б.Батчулууныг “Гранд би” булангийнхаа хойморт урьж ярилцсан байна. Мэдээж хоёр оны заагт шинэ жилийн цэнгүүн, хүлээн авалт тансаг бүхэн болдог. “Алтан сарнай”, “Next stop” цэнгүүнүүдийн сонин хачин болоод дэгжин хээнцэр хатагтай, ноёд, өөр бусад сонирхолтой мэдээллүүдийг бэлтгэснийг та унших боломжтой.
Монголын хамгийн том бизнесийн хамтрал “Бодь” группын эзэд тангараг тасарсан тухай сенсаацыг “Гранд” дэлгэлээ. Гурван улсын хөрөнгө оруулалттай “MSM” компанийн захирал, хатагтай С.Болормаа хөрөнгө оруулагчдаасаа өрх тусгаарласан мэдээллийг ч мөн “Гранд” онцолж байна.  
Бидний цаг үед уран мэх, бяр хүчээрээ монгол бөхийн торгон ногоон дэвжээг донсолгож яваа хүчтэнүүдийн гэргий нар болон холливудын ододтой ижилссэн Монголын сайхан бүсгүйчүүдийн сонголтыг та шинэ дугаарын хуудаснаас сонжих боломжтой. Түүнчлэн экс гишүүн Ц.Сэдваанчиг хоёр дахь амьдралдаа хөл тавьж, мисс Б.Бадамцэцэг нүцгэн зургаа олонд дэлгэсэн гээд олны анхаарлыг эрхгүй татах мэдээ, мэдээллийг “Гранд”-ын хуудас бүрээс амтархан уншаарай.  Дашрамд дуулгахад, “Гранд” сэтгүүлийн захиалга орон даяар явагдаж байгаа учраас “Монгол шуудан”, “Улаанбаатар шуудан”, “Скай пост”, “Түгээмэл шуудан” зэрэг бүх шуудангийн салбараар захиалан унших боломжтой.  



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025