
“Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаяр буюу Баавар, “Ice top” хамтлагийн дуучин Коби буюу С.Чулуунбаяр нарыг хар тамхи хэрэглэсэн, бусдад худалдахыг завдсан хэргийг хуулийнхан шалгасаар байгаад өнөөдрийг хүрэв. Улмаар С.Чулуунбаярыг хар тамхи хэрэглэсэн эсэх нь нотлогдоогүй гэсэн үндэслэлээр прокурорын шатанд хэргийг нь хэрэгсэхгүй болгосон аж. Харин Бааварын хэргийг прокурор хянаж, дуусаад шүүхэд шилжүүлжээ. Тэднийг цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж буй бөгөөд оны өмнөхөн С.Чулуунбаяр суллагдаж, Бааварыг батлан даалтад гаргасан гэнэ.
Сэтгэгдэл байхгүй байна