Олон улсын чанартай миссийн тэмцээнд анхлан оролцогчдын нэг Г.Хонгорзул энэ жилийн “Гоёл”-ыг үзэгчийн суудлаас үзэж сонирхлоо. Модель гэхээсээ илүүтэй миссийн бага сага өгөгдөлтэй тэрээр өнгөрсөн онд “Гоёл”-ын тайзнаа runway алхаж, загвар өмсөгчийн өчүүхэн ч авьяас, манергүй болохоо харуулсан билээ. Харахад энхрий ялдам, монголжин төрхтэй энэ бүсгүйд тайзан дээр ч, амьдрал дээр ч залуу хүний эрч, гал цог дутагдаад байна уу гэх сэтгэгдэл өөрийн эрхгүй төрдөг. Энэ жил найз залуугийн хамт “Гоёл”-д хүрэлцэн ирж, үзэгчийн суудлын эхний эгнээнд тухалж, харин сүйт хархүү нь бүтэн “Гоёл”-ын турш зогсоо зайгүй зураг авч, бичлэг хийв. Уг нь хөөрхөн царай, зөв галбиртай мисс бүсгүй насандаа арай л ахадсан намба зааж, овортой хувцасласан нь гайхалтай. Суралцаж буй мэргэжил нь түүнийг ийм болгов уу, эсвэл... ХОТШ банкны эздийн нэг Ганбат хэмээх эрхмийн анхны эхнэрийн охин тэрээр сүүлийн 8 жилийн турш урд хөрш БНХАУ-д анагаахын чиглэлээр суралцаж буй. Даруу төлөв, чамбай нямбай гээд баргийн миссүүдэд байдаггүй ховор чанартай тэрээр анагаах ухааны хөгжлөөрөө дэлхийд данстай Хятадад нарийн мэргэжлээр суралцаж байгаа гэдэг. Нэгдүгээр дунд сургуулийн төгсөх ангийн сурагч байхдаа миссийн титэм зүүсэн тэрээр хаа очиж засвар, косметикгүй миссүүдийн нэг. Зөвхөн хамараа өндөрлөсөн нь зохисон ч юм уу, үгүй ч юм уу бүү мэд.
Сэтгэгдэл (1)