
Ирэх жилийн босгон дээр
Дэлхийн томоохон эдийн засаг дахин сэргэнэ, өрийн хямралаас сүүлийн нэг жилийн туршид гарна...АНУ-ын 57 дахь удаагийн ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр нийт үндэстэн даяар тархсан сэтгэгдэлийн дийлэнх нь энэ. Олон улсын мэргэжилтнүүд хэлэх үгэнд нь анхаарал хандуулж байсан нь амьдрал дээр биежиж ирэх жилүүдийн зураглалыг тодорхойлж дөнгөв.

Шинэ америк...
Улстөр, нийгэм, эдийн засгийн арвин түүхтэй энэ улсын хувьд ийм уриа амны уншлага болсон байж болоа. Гэхдээ ирэх жилүүдийн өнгийг шинэ хэдий ч хуучин ерөнхийлөгч тодорхойлж чадлаа. Түүний хүссэн үр дүнг гаргахыг хичээх юм бол олон цаг хугацааг туулах нь тодорхой. Гэхдээ түүнийг хэрэгжүүлэх бодлого байна. АНУ-ын ерөнхийлөгч нарын шарласан хуудсыг сөхвөл түүнээс хэд дахин муу хувь заяа хүлээж байсан олон ерөнхийлөгч бий. Хамгийн сүүлийн жишээ бол Рональд Рейган. Хүйтэн дайны жилүүдэд түүнийг ЗХУ-тай найрсаг хөршийн гэхээсээ илүү дайсны байр суурьнаас хандана гэж харж байсан ч хамгийн найрсаг харьцаатай улсын төвшинд харьцаж чадав. Тухайн үедээ АНУ-ын дундаж орлоготой айл өрхийн дийлэнхийн дэмжлэгийг авч чадаагүй Рейганы сүүлийн дөрвөн жилийн үйл хэрэг АНУ-ын түүхэнд тэмдэглэгэн үлдсэн билээ. Шинэ ерөнхийлөгчийн хувьд эдийн засгийн шинэ бодлогыг баримтална гэдгээ хэлсэн үгэндээ харуулчихсан. Хэдийгээр татварын хатуу бодлогыг нийт үндэстэн даяар баримтлахгүй ч жирийн иргэдээс хэд дахин илүү орлоготой хэсэг хүмүүсээс хураах татварын хувь хэмжээг нэмэх гэж байгаа юм. Мөн ажилгүйдлийн хувь хэмжээг бууруулахын тул ирэх таван сарын туршид холбооны нөөцийн сантай хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ.

Бууг хязгаарлах хүсэл...
АНУ-ын нэн тэргүүний асуудал бол галт зэвсгийн хяналт. 1968 оноос хойш эрх чөлөөнд шилжсэн галт зэвсэг эзэмших эрх хар бараан сүүдрийг дагуулах болов. Батлагдсанаасаа хойш барагтай мэдээллийг араасаа дагуулж ирсэн энэ хуулийг өөрчлөх, нэмэлт өөрчлөлт тусгах хүсэл аль ч улс төрийн хүчинд байгаагүй нь лавтай. Тиймээс ч олон жилийн туршид зөвхөн энэ хуулийн тухай ярилцсан нь мэдээж. Хамгийн сүүлийн бөгөөд хүчтэй сануулгыг Коннектикут мужийн Сенди Хүүк бага сургуульд болсон аймшигт хэрэг өгөв. Дэд ерөнхийлөгчийн зүгээс хүчирхийллийг сурталчилсан тоглоомыг насны хязгаартай тогтоож, олон улс даяар нэвтрүүлгээ цацдаг киноны сувгуудаар хүчирхийллийг сурталчилсан хэсгийг түр хугацаанд хорихоор болов. Судлаачид түүнийг энэ талаар өөрийн илтгэлдээ дурьдана гэж байсан нь амьдрал дээр биелэлээ олж ийнхүү олон нийтийн анхаарлыг татсан үгээ хэлсэн нь энэ билээ.
“Гэхдээ энэ хуулийг батлахын тулд бүгд найрамдахчуудын болоод олон нийтийн үзэл бодол туссан уу гэдэг эргэлзээтэй. Обамагийн ирэх дөрвөн жилийн үйл хэрэг бүхэлдээ хэцүү байна гэдгийг үндэстэн даяараа гадарлаж байгаа. АНУ-ын бүх л цаг үеийн түүхэнд агуу ерөнхийлөгч нарыг хамгийн том асуудал дагаж байсан шүү дээ” гэж CNN агентлагын улстөрийн тоймч Эрик Эриксон ярьжээ.

Дорнын лууг дарах хүсэл
Түүний илтгэлд дурьдагдах дараагийн сэдвийг АНУ-ын эдийн засгийн өнөөгийн байдалтай холбож болох юм. Учир нь 2 хүрэхгүй хувийн эдийн засгийн өсөлтийг өнгөрсөн жил үзүүлсэн дэлхийн тэргүүлэх эдийн засаг ганхаж эхэлсэн учраас түүний илтгэлийн хамгийн амьтай хэсэг нь ч энэ байж болох талтай. Дорнын Хятад улс эдийн засгийн өсөлтөөрөө ирэх 20 жилд гүйцэж түрүүлнэ гэж эдийн засгийн томоохон мэргэжилтнүүдбаталдаг.Мөн дээрээс нь ирэх хоёр жилд АНУ төсвөө танах, хөрөнгөтнүүдээ савах татвараа өндөрсгөх бодлого баримталж байгааг санахад илүүдэхгүй. Тэгээд ч хэдхэн хоромын өмнө олон нийтэд айлдсан илтгэлдээ энэ тухай дурьдсан. Хэрвээ АНУ-н эдийн засаг ганхаад эхэлбэл хөгжингүй орнуудад муугаар нөлөөлнө. Эдийн засгийн мэргэжилтнүүдийн үзэж буйгаар ойрын 21 хоногийн хугацаанд, томоохон арга хэмжээг авна гэдэг нь тодорхой болсон. Гэхдээ ОУВС-ын судалгаагаар ирэх онд АНУ-ын эдийн засгийн өсөлт 5 хувиас хэтрэхгүй гэдгийг баталж байгаа. Тэгээд ч сүүлийн хоёр жилийн хугацаанд байнга сөрөг үр дагавар дагуулах болсон ажилгүйдлийн хэмжээ ч өмнөх жилүүдийнхээс буурахгүй гэдгийг хэлж байгаа. “АНУ-ыг ирэх дөрвөн жилд томоохон сорилт хүлээж байна. Энэ эгзэгтэй үед улс орноо хэрхэн удирдахаас Барак Обамагийн ирэх 30 жилийн имиж хүлээж байгаа гэдгийг санах хэрэгтэй” гэж Стенфордын их сургуулийн улстөрийн судлалын тэнхимийн профессор Пабло ярьсан юм.
Түүхэнд байгаагүй их хөрөнгө

Энэ жилийн тангараг өргөх ёслолыг 1,8 сая долларын төсөвт багтаан хийж байгаа. Дээрээс нь 230 гаруй хүн оролцсон зэргээс нь үзвэл түүхэнд тэмдэглэгдэх ёслол. Эдийн засгийн хямралаас болоод тангараг өргөх ёслолд 450 гаруй зочдыг урихаас татгалзсан ч уригдсан цөөхөн урлаг соёлын оддыг дуулуулахад энэ төсвийн тал хувийг зарцуулжээ. Үүнийг бүгд найрамдахчууын зүгээс буруушаасан ч олон нийтийн анхаарлыг татаагүй гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Түүний хэлсэн үгнээс үзвэл ойрын хоёр жилийн хугацаанд Афганистан улсаас цэргийн албан хаагчийг бүрэн татаж дуусгах бөгөөд Сирийн асуудалд ч хөндлөнгөөс оролцохгүй гэдгийг мэдэгдлээ.







News.mn Б.БОЛОРСҮХ
Сэтгэгдэл байхгүй байна