Загвар өмсөгч Сарнай Катяг сурталчилна

Зэрвэсхэн харвал “Киви”-гийн Укатай усны дусал мэт адилхан Катя буюу Г.Золцэцэг Нью-Йоркийн загварын долоо хоногт "Katya.zol" монгол брэнд загвараараа оролцохоор болсон билээ. Тэгвэл дизайнар бүсгүйн загварыг АНУ-ын Канабасс хотын их сургуульд Экологи, байгаль хамгааллын чиглэлээр суралцдаг А.Сарнай өмсөж танилцуулахаар болсон байна. Учир нь уг загварын долоо хоногт оролцох баг бүрэлдэхүүн хөрөнгө мөнгөний асуудалтай байгаа болохоор ийн загвар өмсөгчөө сонгосон байна. А.Сарнай нь "Дэлхийн мисс-2010" гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцож байсан гэдгийг манай уншигчид мэдэх биз ээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025