Г.Өсөхбаярт дархан аварга өг

Нэгэн үеийн өрсөлдөгч болж, өөр хоорондоо арцалдаж явсан эрхмүүд бол даян аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нар. Бүр нэгнийгээ зүлэг ногоон дэвжээнээ “төмсөгдөж” явсан хүмүүс. Гэхдээ бөх хүн гэдэг аливаад уужуу байдаг билээ.  Үүний нэгэн адилаар мөнхийн өрсөлдөгч болсон хүчтэнүүд маань дэвжээнээс гараад л үй зайгүй андууд байж чаддаг байсан бас байгаа. Ямартаа ч С1 телевизээр бөхийн хөгжил цэцэглэлтийн талаар хүүрнэх болоод багагүй хугацааг үдэж буй даян аварга А.Сүхбат Г.Өсөхбаярт дархан аварга цол өгөх ёстой талаар ам нээв. Тэрээр “Г.Өсөхбаяр улсын наадамд дөрөв түрүүлсэн. Д.Цэрэнтогтох аварга дөрөв түрүүлээд дархан аварга цол хүртсэн түүхтэй. Харин Шаравын Батсуурь аварга бүр хоёр түрүүлж гурав үзүүрлээд дархан аварга цол хүртсэн. Тиймээс Г.Өсөхбаярт дархан аварга цолыг гарцаагүй олгох ёстой” гэж хэлсэн юм. Үнэхээр ч энэ цагийг эзэлсэн даян аваргад “дархан” хэмээх чимэг зүүлгэх нь зүйн хэрэг юм шүү.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025