Өлсгөлөн зарласан алдарт эхчүүдийн үнэн нүүр царай

Фельетон хэмээх эрхмийн нэгэн сонирхолтой нийлэлийг танд хүргэж байна. Хэдийгээр уг ярилцлага  зохиомол боловч яг одоо бидний дунд бий болоод буй зүйлийг ёожтойхон хэлсэн тул ийн нийтэлж байгаа юм. Дүгнэлт хийх эрх эрхэм уншигч танд бий.

Сурвалжлагч- Та нар юуны төлөө өлсөж байгаа билээ? Саяхан болсон аймшигт хэрэг болох, 7 залууд зэрлэгээр зодуулж хүчиндүүлсэн охины төлөө юу?
Өлсөгч - Тэр бид нарт ямар хамаатай юм.

Сурвалжлагч - Аан тэгвэл хойд эцэгтээ 4 цагийн турш харгисаар зодуулж эмнэлэгт хүргэгдсэн хүүгийн төлөө юу ?
Өлсөгч -Тийм юм болсиймуу ?

Сурвалжлагч- За тэгвэл бүтэн жилийн турш хүний наймаачдын гарт тарчилж эрэмдэг болсон охиныхоо төлөө тэмцэж байгаад цаг бусаар хорвоог орхисон өрөөсөн гаргүй ахын төлөө, ер нь монголын охидууд маань хятад тайванд хүний наймааны золиос болж байгааагийн эсрэг үү ?
Өлсөгч - Харин тийм юм болсон гэсэн тэр бишээ.

Сурвалжлагч- Зах дээр сонин зардаг байсан, архичидад хүчиндүүлээд нас барсан 8 настай охины төлөө ,тэнэмэл хүүхдүүдийн эрхийн төлөө тэмцэж байна уу ?
Өлсөгч - Тийм юм болж л байдаг шд.

Сурвалжлагч - За тэгвэл хичээлдээ явж байгаад согтуу жолоочид дайруулаад 10 метр чирэгдэж нас барсан хүүгийн төлөө, зам гарч байгаад барилгын зуурагч машинд даруулж хорвоог орхисон охины ар гэрийг төлөөлж тэмцэж байна уу ?
Өлсөгч - За яршиг тийм юмны төлөө биеэ зовоож байдаг нь бид биш.

Сурвалжлагч - Дөнгөж төрсөн нярай хүүхдийг буцалсан халуун усаар шалзалчихсан ,удаа дараа гардаг төрөх эмнэлгүүдийн хариуцлагагүй байдлын эсрэг ,монголд төрөх эмнэлэг хүүхдийн цэцэрлэг дутмаг байгаагийн эсрэг тэмцэж байна уу ?
Өлсөгч - Үгүй ээ тэр ч биш дуучин Жавхлангийн хэлдгээр гэр гэртээ араг тэврээд төрвөл болчихийн биш үү хаха....

Сурвалжлагч - Гэр бүлийн хүчирхийлэлийн эсрэг , монголд маань архидалт хавтгайрч охид хүүхнүүд маань садар самуунд автаж биеэ үнэлэх болсоны эсрэг үү ?
Өлсөгч - Ёооё өлсөж ядаж байхад юун тэнэг юм асуудийн тийм тэнэг юмны төлөө ингэж явдаг хөлдүү гарууд бишээ.

Сурвалжлагч - Үгүй ядаж хотын утаа гамшигийн хэмжээнд хүрч хүүхдүүд төрөлхийн амьсгалын замын өвчтэй төрж байгаагийн эсрэг, утааны эсрэг өлсгөлөн зарлаж байгаамуу ?
Өлсөгч - Утаан дундаа миний улаанбаатараа ( дуулав ) ... чи ерөөсөө таахгүйн байна аа хэхэ ....

Сурвалжлагч - Тиймээ би таахгүйн байнаа та өөрөө хэлчих.
Өлсөгч - Бид монгол улсын 3 дахь ерөнхийлөгч МАХН ын дарга бидний хайрт удирдагч Энхбаярын төлөө өлсгөлөн зарлаж байна.

Сурвалжлагч - Тэр хүн чинь яацын ?
Өлсөгч - Авилга аваад мөнгө идсэн хэргээр шоронд орцын.

Сурвалжлагч - Тэгээд та нар яг яалгах гээд байгаан ?
Өлсөгч -Энхбаяр даргыг маань юу ч хийсэн бай хамаагүй шоронгоос гаргаж нэр төрийг нь сэргээж эмнэлэгт хэвтүүлж сувилж асрамаар байна ,тэр хүн чинь их өрийг тэглэсэн буянтай хүн шүүдээ, монголд хэлмэгдүүлэлт эхэллээ ,1937 оны их хэлмэгдүүлэлт сэргэж байна ,Н.Энхбаяр даргыг маань хэлмэгдүүлж байна бид үүний төлөө үхэн үхтэлээ тэмцэх болно.( уйлав )

Сурвалжлагч -Тэр хүний чинь хүүхэд нь төв бакны дэд захирал, туслахууд нь их хурлийн гишүүд яамны сайдууд, хөлсний гадаад монгол нийлсэн 10 өмгөөлөгчтэй ,энэ яваа насандаа ширхэг ч тамхи зарж үзээгүй мөртлөө хувийн телевизтэй ,тэрбум тэрбумийн хөрөнгөтэй ,ах дүү нар нь гадаадад сая сая долларын тансаг харшид амьдардаг интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа, өөрөө хууль бус олон олон хэргийнхээ төлөө шоронд сууж байгаа хүн биздээ ?
Өлсөгч - Тэр хүн чинь их өрийг тэглэсэн буянтай хүн шүүдээ, монголд хэлмэгдүүлэлт эхэллээ ,1937 оны их хэлмэгдүүлэлт сэргэж байна, Энхбаяр даргыг маань хэлмэгдүүлж, байна бид үүний төлөө үхэн үхтэлээ тэмцэх болно.

Сурвалжлагч - Танд өөр хэлэх үг алга уу ? Шоронгоос суллах ямар нэгэн хууль ёсны эрхзүй баримт байгаа юмуу, зүгээр л нэг хэрэг хийсэн хүнийг сулла гээд өлсгөлөн зарлаад суллачихаж болохгүй биз дээ ?
Өлсөгч- Тэр хүн чинь их өрийг тэглэсэн буянтай хүн шүүдээ ,монголд хэлмэгдүүлэлт эхэллээ ,1937 оны их хэлмэгдүүлэлт сэргэж байна ,Энхбаяр даргыг маань хэлмэгдүүлж байна бид үүний төлөө үхэн үхтэлээ тэмцэх болно.

Сурвалжлагч - Зурагдсан пянз шиг яагаад нэг юмаа давтаад байгаам бэ ? Та нарт ямар хамаатай болоод үхэж хатах дээрээ тулаад байгаа билээ тэр хүнтэй ?
Өлсөгч - Тэр хүн чинь өрийг тэглэсэн буянтай хүн шүүдээ, монголд хэлмэгдүүлэлт эхэллээ, 1937 оны их хэлмэгдүүлэлт сэргэж байна ,Энхбаяр даргыг маань хэлмэгдүүлж байна, бид үүний төлөө үхэн үхтэлээ тэмцэх болно.

Сурвалжлагч - Та нарт арай мөнгө төгрөг албан тушаал амлаад хуураад байгаан биш биз дээ тэр хүн чинь ?
Өлсөгч - Тэр хүн чинь өрийг тэглэсэн буянтай хүн шүүдээ, монгол хэлмэгдүүлэлт эхэллээ, 1937 оны их хэлмэгдүүлэлт сэргэж байна ,Энхбаяр даргыг маань хэлмэгдүүлж байна бид үүний төлөө үхэн үхтэлээ тэмцэх болно.

Сурвалжлагч - За за тэгвэл та нар угаасаа үхвэл таарна үх үх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • Тэр хүн чинь өрийг тэглэсэн буянтай хүн шүүдээ монгол хэлмэгдүүлэлт эхэллээ 1937 оны их хэлмэгдүүлэлт сэргэж байна Энхбаяр даргыг маань хэлмэгдүүлж байна бид үүний төлөө үхэн үхтэлээ тэмцэх болно
    2013 оны 01 сарын 28 | Хариулах
  • zochin
    vneheer goe heljee arai l dendvv shoudaj bgamaa uilj baih shig
    2013 оны 01 сарын 27 | Хариулах
  • ha ha
    turah gesen hvmvvc bn lee
    2013 оны 01 сарын 27 | Хариулах
  • та
    Та юуны төлөө үүнийг хийсэн бэ
    2013 оны 01 сарын 25 | Хариулах
  • kkkkkkk yag unan baidaliig bichjee 1 oroo bairaar olsoj bgaa n unen yumuu magadgui l baih shuu
    2013 оны 01 сарын 25 | Хариулах
  • Arai gej 1 avilgach barij bhad sulluulah ged bhinIngej bodvol shorond orson hvn bvriig ar geriinhen ni olsgolon zarlaad gargachij boloh ym bn l daIim yum mongold l baij tenegthiin
    2013 оны 01 сарын 25 | Хариулах
  • huurhun dapaljee
    2013 оны 01 сарын 25 | Хариулах
  • teneguud uhej dald oroosoi
    2013 оны 01 сарын 24 | Хариулах
  • haha hoshin shog shig awgai we
    2013 оны 01 сарын 24 | Хариулах
  • uh uh haahhh
    2013 оны 01 сарын 24 | Хариулах
  • kkkk
    uh uh
    2013 оны 01 сарын 24 | Хариулах
  • s
    yag ynen iim aimshigtai yumnuud ochnoon garj baihad tednii toloo huruugaa ch hodolgohgui baij ochij ochij avilga avaad shorond orson hunii toloo ingej ch suuh gej de
    2013 оны 01 сарын 22 | Хариулах
  • o
    Arai l ajilgui t1 humuus shuuu Olsoood uhtsgee ugaasaa
    2013 оны 01 сарын 21 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025