Обама тангараг өргөнө

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон АНУ-ын 57 дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, улиран сонгогдсон Барак Обама өнөөдөр тангараг өргөх юм. Нэгдсэн улсын 44 дэх Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол Вашингтон хотноо болж, уламжлал ёсоор өмнөх Ерөнхийлөгч нарын адил Капитолын ордонд тэрээр Библийн судар дээр гараа тавин тангаргаа өргөх юм. Уг ёслолын арга хэмжээнд нэрт дуучин Бейонсэ Ноулз, Келли Кларксон, Ж.Тейлор нар эх орны сэдэвт "My country", “Tis of Thee”, “America the Beautiful” зэрэг дуугаа дуулах аж.  Харин Куба гаралтай, нэрт яруу найрагч Ричард Бланко бүтээлээсээ толилуулах юм байна. Б.Обама тангараг өргөхийн өмнө Арлингтон дахь нэр нь үл мэдэгдэх дайчдын булшинд цэцэг өргөх агаад дараа нь Капитолд олон нийтийн өмнө хандан үг хэлэх юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025