Өнөөдөр нээлтээ хийх “Ану хатан” киноны гол дүрийг бүтээсэн “Voice” группийн дуучин Д.Отгонжаргалыг киноны продюссер, зохиолч Б.Шүүдэрцэцэг дүрээ маш сайн бүтээж байсан талаар багагүй магтаад авсан. Харин үеийнхэн дундаа л хоолойн цар, монголжуу төрхөөрөө ялгарч харагддаг дуучин, жүжигчин хатагтай кино урлагт дахин орох сонирхолгүй байгаа гэнэ. Тэрээр “Кинонд тоглоно гэдэг үнэхээр амаргүй юм билээ. Тулааны зураг авалт, тэсэрч дэлбэрэх чимээнээр морь бусгах, өдөржин зураг авалтаа л дуусгах гэж хүйтэнд даарах, халуунд халж зогсох хэцүү санагдаж байсан. Гэхдээ Ану хатны дүрийг намайг бүтээ гэж итгэж сонгосон. Тийм болохоор би чадах ёстой гэж бодож явсаар нэг л мэдэхэд кино маань үзэгчдийн хүртээл болоход бэлэн боллоо. Дахиж өөр кинонд тоглохгүй, мэргэжлийн жүжигчид нь ажлаа хийг. Тэгээд ч амралтгүй ажиллахаар хоолой минь эвдэрчих юм шиг санагдсан” хэмээсэн юм.




Сэтгэгдэл байхгүй байна