АНУ-д манай сэтгүүлчид

Ерөнхийлөгчийн Тамгын газар, Олон улсын боловсролын Америк дахь консултай хамтран АНУ-д мэргэжил дээшлүүлэх боломж олгох хөтөлбөрийг сэтгүүлчдийн дунд хэрэгжүүлж байгаа билээ. Уг хөтөлбөрт эхний ээлжинд 14 сэтгүүлч хамрагдаж АНУ-ын зүг хүлгийн жолоо залаад удаагүй байна.  Тэд сарын хугацаанд CNN, BBC зэрэг телевизэд дадлага хийж, мэдлэг, туршлагаа дээшлүүлнэ  гэдгийг бид өмнө нь дуулгаж байсан билээ. Энэ баг бүрэлдэхүүнд “Гранд” сэтгүүлийн эрхлэгч М.Уранчимэг багтсан бөгөөд бусад сэтгүүлчдийн хамт Вашингтон хотын “Тринити” коллежийн дотуур байранд гадаад оюутнуудтай  байрлаж байгаа гэнэ. Тэд АНУ-д буусан даруйдаа өөрсдийн суралцах “International English institute”-д очсон бөгөөд Америкийн Консулын байгууллагын төлөөлөгчид болон Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын Хоёрдугаар нарийн бичгийн дарга А.Ананд нартай уулзаж санал бодлоо хуваалцсан байна. Хэсэг хугацаанд номын дуу сонсч, эгэл оюутны амьдралд түр ч атугай сатаарч, Монгол сэтгүүлчдийнхээ төлөөлөл болон яваа энэ багийнхан тун удахгүй АНУ-ын Ерөхиийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцох юм.  АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд тус улсын дэд Еренхийлөгч, бүх сенатч, Конгрессын гишүүд нэг дор, нэг мөчид цуглах шалтгаан болдог цорын ганц арга хэмжээ гэдгээрээ онцлог юм. Түүгээр ч барахгүй энэ том гүрний Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол хэрхэн болох бол, Барак Обама  юу хэлэх бол гээд дэлхий нийтээрээ чих тавин суудаг. Ямартаа ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан сэтгүүлчдийг мэргэжил дээшлүүлэх, англи хэлний сургуульд суралцуулах “Сэтгүүлч” хөтөлбөрт хамрагдсан энэ баг бүрэлдэхүүнд сурлагын амжилт хүсье.
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025