Монгол эхчүүдийн амь нас улстөрчдийн золиос болох ёсгүй

МАХН-ын дарга Н.Энх¬баярт оноосон 2.6 жилийн хорих ялыг эсэргүүцэж, өлс¬гө¬лөн зарласан эхчүүд өчиг¬дөр өглөөний 10 цагийн байдлаар 145 цаг өнгөрүүлсэн байв.  Усаар амаа  норгох төдий дэмжлэгтэй зургаа хоногийг өнгөрүүлж байгаа тэд¬ний хоёрынх нь биеийн бай¬дал хүндэрч, уржигдар орой II эмнэлгийн эмч нар авч явжээ. Харин өчигдөр өглөө биднийг очихоос өмнө¬хөн  таван ээж  II эмнэ¬лэгт үзлэг, шинжилгээ хийлгэх шаардлагатай болж дохиогоо хангинуулсан түргэний машин давхиж ирээд аваад явав.
Түргэний эмчид даралтаа үзүүлж, биеэ чагнуулсан дөр¬вөн ээж эмнэлэг явах шаард-лагагүй болж, өлс¬гөлөнгөө үргэлжлүүлэх зөв¬шөөрөл авснаар тэдэнтэй уулзаж ярилцах боломж олдсон юм. МАХН-ын байрны хоёр¬дугаар давхарт “өл¬сөж” байгаа тэд эмнэлэг явах шаард¬лагагүй болсон ч нүд¬нийх нь харц ядрангуй, дуу нь сулар¬сан байлаа.
Дөрвүүлээ 50 насны болго алхсан, нэгээс зургаан хүүхэдтэй алдарт эхчүүд өлсөөд хэвтэж байгааг харахад  цаанаа л гу¬нигтай. Алдарт эхийн одонгоо энгэртээ зүүсэн, нүдэнд дулаахан энэ эхчүүд улстөрчдийн хоорондох тэмцлийн золиос болж байгаа нь энэ цагийн гашуун эмгэнэл. Эхчүүд арван хэдүүлээ “өлсөж” байсан эм¬гэнэлт үзэгдэл Монгол Улсын түүхэнд байхгүй.
Сулхан дуутай, тамир¬дангуй харагдах хэдий ч үзэл бодлоо илэрхийлэх тал дээр хэний ч өмнө нээлттэй хүмүүс юм аа тэд.
Буцах зам байхгүй
Н.Отгон Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн
-Таны бие гайгүй юу. Биеийн тань хөдөлгөөн ерөн¬хийдөө удааширсан байдал¬тай харагдсан болохоор ингэж асууж байна л даа?
-Өнөөдөртөө зургаа дахь хоног дээрээ усаар амаа норгоод байж байгаа болохоор яаж жирийн үеийнх шигээ байх вэ дээ. Хамаагүй түргэн хөдөлгөөн хийвэл толгой эргээд байгаа болохоор л ингэсгээд удаан хөдөлж байна.
-Та хаана ямар ажил хийж байсан бэ. Зургаа хоног энд өлсөж байхад ар гэр, ажил төрөл тань зүгээр үү?
-Би олон жил хувиараа аж ахуй эрхэлж байна. 11 дүгээр ангийн нэг хүүхэдтэй. Ар гэр маань яах вэ болгоод л байдаг юм.
-Н.Энхбаяр дарга та бүхэнд хандаж, өлсгөлөнгөө зогсоогооч ээ гэсэн уриалга ирүүл¬сэн. Та бүхэн даргынхаа  уриалгыг яагаад хэрэгжүүлэхгүй байна?
-Даргын уриалга, мэдэгдлийг бидэнд уншиж сонсгосон. Гэхдээ бид нэгэнт эхэлсэн тэмцлээ зогсоохгүй гэсэн байр суурин дээрээ хатуу зогсож байгаа. Бид тэмцлийн хамгийн хатуу хэлбэр сонгож авсны цаад учир нь  Монголд үүсээд байгаа нийгмийн давхаргуудын өдөр шөнө шиг зааг ялгаа, шударга бус, хараат шүүх засаглалын бурангуй бүхнийг илрүүлэн гаргаж, тэдний хууль зөрчсөн үйлдлийг ард түмнийхээ сонорт хүргэхийн төлөө амь насаараа дэнчин тавиад тэмцэж байна. Бидэнд буцах зам байхгүй.
Х.Тэмүүжин сайд ч адилхан ээжтэй л байх
А.ОдонЧимэг Баянхонгор аймгийн иргэн
-Таныг хариуцлагатай алба хашиж байсан гэж сонслоо?
-Би Баянхонгор  аймгийн Шаргалжуутын Засаг даргын алба хашиж байсан. Хавар онц их хуралд төлөөлөгчөөр сонгогдон  ирснээс хойш улстөрийн тэмцлээ эхэлсэн. Намайг эзгүй хойгуур Шаргалжуутын  Засаг даргаас огцруулчихсан  байна билээ. За тэр яах вэ. Өнөөдөр Монгол оронд шударга хууль ёс, шүүх засаглал, нийгмийн эмх цэгцтэй харилцаа гэж алга. Үнэндээ энэ улс оронд чинь болж байгаа, бүтэж байгаа ажил гэж байхгүй. Энэ бүхнийг  тэвчиж суух арга алга.
-Зургаа хоног өлссөний дараа ямар нэгэн үр дүнд хүрнэ гэсэн итгэл төрж байна уу?
-Заавал үр дүнд хүртлээ л сууна гэж бодож байгаа. “Өглөөний сонин”-оор дамжуулан Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд олон сар дотроо бодож явсан үгээ хэлье гэж бодлоо. Х.Тэмүүжин сайдыг  Ц.Нямдорж дарга “ТМС-ийн хуульч” хэмээн доромжилж байхад нь би өмөөрч, энэ Ц.Нямдорж сайдын ажлыг Х.Тэмүүжин авчихаасай гэж хүсч мө¬рөөдөж байсан Монголын мянга түмэн ээжийн нэг.
Монгол эхчүүдийн амь нас улстөрчдийн золиос болох ёсгүй төлөө бид ийнхүү тэмцэж байна.
-Таны энгэр дээр алдарт эхийн хоёрдугаар одон гялалзаж байна. Хүүхдүүд тань хэдэн настай вэ. Таныг энд “өлсөж” байхад тэднийг хэн асарч байгаа бол?
-Бид хоёр хүү, хоёр охинтой. Гурван том нь оюутан, бага нь наймдугаар анги. Хүүхдүүд маань бүгд хотод тус тусынхаа сургуульд сурч байгаа. Хүүхдүүдээ бодохоор одоохон өлсгөлөнгөө зогсоомоор  санагдавч  Монголын нийгэмд үүсээд байгаа шударга бус бүхнийг бодохоор  амиа золиослоод ч хамаагүй энэ бүхнийг таслан зогсоохоос өөр зам харагдахгүй байна.
Хэн нэгэн  намайг мөнгөөр худалдан авч чадахгүй
Т.Оюунцэцэг Орхон аймгийн иргэн
-Таны бие жаахан бараг¬тайхан байна уу?
- Яаж зүгээр байх вэ, байж л байна. Зургаан хоног усаар амаа норгоод хэвтэхээр өөрийн эрхгүй ядардаг л юм байна.
-Орхон аймгаас хэдүүлээ ирж энэ тэмцэлд оролцож байна?
-Хоёулаа ирсэн. Би МАХН-ын Орхон аймгийн 1000-тын даргын сонгуульт ажил¬тай. Дэд даргатайгаа хамт энэ тэмцэлд эхнээс нь оролцоод явж байгаа. Ардчилал ялаад 20 гаруй жил боллоо гэж  худлаа орилолдоод байгаа болохоос биш өнөөдөр Монгол оронд ардчилал, шударга ёс гээч юм үнэндээ үгүй болсон. Олонхын дарангуйлал өдрөөс өдөрт хүчээ авч байна.
Эрх мэдэлтнүүдийн энэ олон булхайтай томилгоо, халаа сэлгээ, хээл хахууль албан тушаалын наймаа  цагаандаа гарсан. Эндээс хамгийн аймшигтай нь орчин цагийн хэлмэгдүүлэлт туйлын нарийн зохион байгуулалттай, хууль шүүхийг гартаа атгасан байдлаар өрнөж, хүнийг дахиж хэзээ ч босч ирэхгүй болтол нь дарамталсаар байгаад бүх амьдралаар нь тоглоод дуусгаж байна.
Монголын шүүх хэдхэн хүний дохио зангаагаар ямар аймшигтай хэлмэгдүүлэлт явуулж байгааг ард түмэн харсан ч хараагүй юм шиг өдөр хоногийг аргацаан өнгөрүүлж байгаа нь өнөөдрийн жинхэнэ эмгэнэл мөн. Би л хувьдаа тэмцлийнхээ эцсийг нь үзэж байж дуусна. Би шийдсэн, айх юм байхгүй.
-Уг нь таныг Орхон аймаг¬таа хэвлэлийн үйлд¬вэр¬тэй, тогтсон амьд¬ралтай гэж сонс-лоо. Бүтээж босгосон тэр сайхан амьдрал тань хай¬ран санагдахгүй байна уу?
-Би гурван хүүхэдтэй. Бага нь 11 дүгээр ангид сурч байгаа. Хэвлэлийн техно¬логич мэргэжлийнхээ дагуу хэвлэх үйлдвэр бай¬гуулсан. Гэр бүлийн маань хүн миний үзэл бодлыг чин сэтгэлээсээ дэмждэгийн хүчинд өнөөдөр өдий зэрэгтэй амьдарч явна. Ар гэр, амьдрал ахуйгаа хэнээс ч хараат бусаар зохицуулж чадсан. Тэр талаар санаа зовох юм өчүүхэн ч байхгүй.
Би хэн нэгнийг дуурайж, ямар нэгэн ашиг хонжоо харж  амь насаараа дэнчин тавиагүй, тэгж ч явах хүн биш. Харин чин сэтгэл минь өвдөж шанал¬сандаа, Монголын өнөөд¬рийн эмгэнэлийг хар¬саар байж зүгээр сууж тэвчээгүйдээ энд өлсгөлөн зарлаад сууж байна.
-Гадуур “Өлсгөлөн зар¬ласан эмэгтэйчүүд МАХН-аас нэг өрөө байр, 1-1.5 сая төгрөг авсан” гэсэн  яриа яваад байгаа. Та үүнд ямар тайлбар хийх вэ?
-Би сая хэлсэн. Надад хэн нэгнээс хэдэн төгрөг амьд¬ралдаа нэмэрлэх, үзэл бод¬лоо худалдах өчүүхэн ч шаардлага байхгүй. Сая болсон орон нутгийн сонгуулиар миний бие Орхон аймагтаа ялалт байгуулж, аймгийнхаа ИТХ-ын гишүүнээр сонгогдсон. Тэгээд ч намайг хэн нэгэн худалдаж авна гэж санасны  гарз. Гадуур яриад байгаа шиг Н.Энхбаяр даргын эхнэр О.Цолмон гэдэг хүнээс мөнгө авах нь байтугай одоогоор гар барьж ч үзээгүй. Ер нь хүний тогтсон үзэл баримтлал, чин сэтгэлийн дуудлагыг ямар ч мөнгөөр худалдаж авч чадахгүй.
Би Н.Энхбаяр даргын эхнэрийн барааг ч хараагүй
Б.Чимгээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн
-Та сая хүүхэдтэйгээ нэ¬лээн удаан утсаар ярих шиг бол¬лоо. Хэдэн хүүхэдтэй вэ?
-Би зургаан хүүхэдтэй. Алдарт эхийн нэг, хоёрдугаар одон¬той, Монголын олон мян¬ган ээжүүдийн төлөөлөл.
-Та бүхний шаардлагыг эрх баригчид хүлээж авахгүй удааширвал яах вэ. Таны эрүүл мэнд, амь насанд  ямар нэгэн золгүй явдал үүсвэл  үлдэж байгаа зургаан хүүхдийн хувь заяа хаашаа эргэхийг та тунгааж  бодсон уу?
-Эх үрсийг хагацаах эмгэнэлт байдалд оруулсан Монголын төрөөс ял зэм асуух ар гэр, анд нөхөд, хамаатан садан минь байгаа учир би айхгүй байна. Би ардчиллыг эхнээс нь дэмжиж, жагсаал цуглаанд нь оролцож явсан хүн. Гэхдээ өнөөдрийнх шиг анархист, дарангуйлагч ардчиллын төлөө тэмцээгүй юм шүү. Ардчиллын үнэт зарчмыг гуйвуулснаас болж өнөөдөр Монгол орон бүх талаар уруудан доройтож явна.
Сайхан Монгол орон маань бидний нүдний өмнө бүхэлдээ цөлжиж байна. Нийгэмд баян ядуугийн  өдөр шөнө шиг ялгаа тогтчихлоо. Хамгийн гол нь монгол хүний амьд явах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх  эрх чөлөө, шударга ёс үгүй болсон.
-Өлсгөлөн зарласан ээжүү¬дэд  Н.Энхбаяр даргын  эхнэр О.Цолмон 10 сая төгрөг тараасан гэж га¬дуур шуугиад байна?
-Би тэр хүний барааг ганц удаа ч  хараагүй. Жудаг¬тай монгол эр хүнийх нь төлөө л Н.Энхбаяр даргыг суллуулчих санаатай тэмцэж явна. Тэр хүн хийсэн ажилтай хүн. Хэдэн жилийн өмнө “Мян¬ганы зам мян¬гуу¬жингийн зам боллоо” гээд байсан нөхөд өнөөдөр мян¬ганы замаар нь хурдлан дав¬хиж байхад тэр их бүтээн бай¬гуулалтыг эхлүүлсэн хүн нь шоронд хэвтэж байж хэрхэвч таарахгүй.
Бид Н.Энхбаяр даргын хэлмэг¬дүүлэлтийг зогсоож, шоронгоос суллагдах хүртэл нь өлсгөлөнгөө үргэлж¬лүүлэх болно. Айж, ичихгүй бол энэ  эрх баригчид бидний хэдэн ээжүүдийн амь насыг золиосолно л биз.
Ийнхүү алдарт эхчүүд өлсөж хэвтэнэ. Гаднаасаа ядрангуй харагдавч, тэдний  нүднээс эрс шийдэмгий байдал, тийм ч амархан бууж өгөхгүй  гэсэн тэмцэгч зоригийг нь олж  харсан юм. Цагаан сүүгээрээ орчлонг  угжиж,  бүүвэйн дуугаар  амьдралыг зөөллөсөн  Монгол эхчүүд  хэн нэгнээ  намнах гэсэн увайгүй улстөрчдийн золиос болж амь насаараа дэнчин тавиад  “өлсөж” хэвтэх ч гэж. Эхчүүдийн өлсгөлөн Ц.Элбэгдоржийг зөөлрүүлэх болов уу.
Эх сурвалж: “Өглөөний сонин”
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • Aimshigiin heden anbitstai avgai nar uursdiinhuu tuluu commet bicheed baihiin
    2013 оны 01 сарын 27 | Хариулах
  • Энэ мэдээлэлииг бичсэн хунд баярлаллаа монголд бас иим зов бодолтои хумуус олон баих болтугаи болдог бол монгол дээл цуглуулж баярхдаг ои гутам урвагч арвингаар солихсон арвин яаж хунии нуур харж чадаж бна би даиралвал лав нулмих баих
    2013 оны 01 сарын 26 | Хариулах
  • Тунгалаг
    Эх хун их мэдрэмжтэи баидаг шуу дээ энэ эхчууд эх орныхоо хувь заяаны толоо оорсдиигоо золислож тэмцэж бнасаихан санааны узуурт тос гэж та нараар бахархаж бна
    2013 оны 01 сарын 26 | Хариулах
  • zochin
    Eej geseneeree turuu barih yum aa ch olov doo umnuus ni ichij bn Tiim huuhduud ger oronoos ni iluu Enhbayar iluu bgaam bna daa
    2013 оны 01 сарын 22 | Хариулах
  • nara
    yoo boliosoi ed nar odoo ur huuhed n omnoos n ichij baigaa baih daa chaavaas
    2013 оны 01 сарын 21 | Хариулах
  • tuulai
    Estoi xelex ug alga Jirin Ardin 5 xuni amig burlegtsen bxad ta nar xaana ywsan be Xezee neg tsagt bux bulxai chin ilerch if xuuxeddee Awilgalin etsgig omoorch Olson uxex gej Bsan gesen ichgewertei tuuxig uldeex chin dutaa youDaanch genen bnadaaXe
    2013 оны 01 сарын 20 | Хариулах
  • z
    Irsen erh chuluug ingej ch ashiglah gj deene emee naryas yumandaa 2say ard tymen bish hedhen hun asyydlig shiiddeg gj bodojta nar cuvyylj avsan say munguu bucaaj uguu
    2013 оны 01 сарын 20 | Хариулах
  • zochin
    Huuliin deegyyr davj zaaldana gj bj bolmgyi Ene hymyyst huuliin zyil zaaltaar hariyclaga toocon baicaah heregtei
    2013 оны 01 сарын 20 | Хариулах
  • pkxny
    Үйлдсэн хэрэгтээ тохирсон ял авсаншат шатны шүүхээр хэрэг нь хянагдсанялаа эдлэж байгаа ялтаныг суллуулахаар хуулиар зөвшөөрөгдөөгүй аргаар тэмцэж байгаа нь өөрөө бас хууль зөрчиж байгаа хэрэгтиймээс эдгээр ээжүүдийг ийм асуудалд татан оруулсан улс төрийн хүчинхувь хүмүүс энэ асуудлын хор хохиролыг өөрсдөө хэзээ нэгэн цагт хүлээнэ шүүнуултгүй үнэнийг хэлэхэд МАХН-ын нэр бүхий улстөрчид ихээхэн хөхүүлэн дэмжиж байгаа нь нууц биш шүүдээасуудлын арыг даахаа л бодооройМАХН-ынхан сүржигнэдэгмэдэгдэл гаргадаг тэгээд хэлсэн үгэндээ эзэн болдгүй шүү
    2013 оны 01 сарын 20 | Хариулах
  • zochin
    Ene ih zovlongiin ehiig tavichaad odo yla edleh geed hevtej bga hunii toloo amiamidralaa ingej zoliosolj bdg yadag eejuud veerthen bolij AVILGALHEEL HAHUULIDARANGUILALALBAN TUSHAALIIN HENEERHEL tussan ene hunii toloo ami nasamidrala ursnees oorsdiinhe tolooyr huuhdiinhe toloo yhtlee amid yvah heregtei sh deejuud URSDE l heregtei
    2013 оны 01 сарын 20 | Хариулах
  • iluudee garsan ami bgaadaa
    2013 оны 01 сарын 19 | Хариулах
  • ЗОЧИН
    НИЙТ МОНГОЛЧУУДАА ТА БҮХЭН СЭТГЭЛИЙН ЦАГААН ГАРАА СУНГУН УУ ГЭЖ ГУЙЖ БАЙНА ШҮҮ ХАРИЛЦАХ ХААН БАНКНЫ ДАНС5079047419 ХҮЛЭЭН АВАГЧ НЬ ЭЭРДЭНЭЦЭЦЭГ ОХИН ШҮҮ ЭНЭ ОХИНЫ БИЕ МАШ МУУ БАЙГАА ТУУЛ ЭНЭ ДАНСАД ХАНДИВ ӨГН ҮҮ НИЙТ МОНГОЛЧУУДАА
    2013 оны 01 сарын 19 | Хариулах
  • ЗОЧИН
    НИЙТ МОНГОЛЧУУДАА ЭЭРДЭНЭЦЭЦЭГ ОХИНД ХАНДИВЫН ЦАГААН ГАРАА СУНГАЦГАЯ ЭНЭ ОХИНД ЭМ ТАРИА ГААР ТУСЛЬЯ ГЭВЭЛ WWWWIVIKOH WWW БЭБ САЙТАД ТАВЬЖ БОЛНО ШҮҮ
    2013 оны 01 сарын 19 | Хариулах
  • ЗОЧИН
    БОЛЖИЛ БАЙГ
    2013 оны 01 сарын 19 | Хариулах
  • жж
    үх үх
    2013 оны 01 сарын 19 | Хариулах
  • ТА НАР БОЛЬ ЭХЧҮҮДЭЭ ТА НАРЫН СЭТГЭЛИЙГ ОЙЛГОЖ БАЙГААЧ НААД НЭНХБАЯР ЧИНЬ ШҮҮХЭЭС БУУРУУТАЙ ХӨРӨНГӨ ҮНЭГҮЙДҮҮЛЖ ХУВЬДАА ЗАВШСАН НЬ ТОГТООГДЛОО Ш ДЭЭ ШУУД ХЭЛЭХЭД ТА НАР ИЛҮҮ Л БАЙНА ДАА ТЭГЖ ӨӨРСДИЙГӨӨ ЗОЛИОСОЛЖ БАЙДАГ ХАЯ НААДАХАА
    2013 оны 01 сарын 19 | Хариулах
  • мөнгөнчимэг
    хэдэн халтар төгрөгнөөс болж төрсөн биедээ нөхөж боломггүй хохирол учруулбаляах юм бэ ээжүүдээ энхбаяр хүнийг нэг ашиглаад хаядаг гэдгийг намынх нь ярьдаг шүү дээ
    2013 оны 01 сарын 19 | Хариулах
  • лууяа
    шүүхээс дээгүүр ерөнхийлөгч байдаг гэж бодоод байхиймаа бүх зүйл хуулиар зохицуулдаг гэдгиййг ойлгохыгч хүсдэгй авгай нарыг яалтай ч билээ дээ яая гэх вэ өлсөж үхвэл яая гэх вэ төр төмөр нүүртэй төрсөн бие нэг нүүртэйгээ харуулах хэрэгтэй өрөвдүүлж байгаад хаврынх шигээ гарах гэж байгаа дотор санаатай энэ хэдэн авгай золиос гэдгээ мэдэхгүй тэнэгтээд хайран нулимс хаанаасаа гардаг нулимс вэ
    2013 оны 01 сарын 19 | Хариулах
  • данагарсүрэн
    ямар их даргадаа хайртай авгай нар вэ өлс өлс авгай нь өлсгөлөнд оролцохгүй та нарыг хүн гэж үзэхгүй та нарын биеийг ганцч асууж ирэхгүй байхад нөхөрт амиа өгөхөөс буцахгүй хаанаас нь гардаг тийм их хайр вэ та хэдэд олдохгүй л болов уу ким мау шүүжий нарттай яг идил байна өөр нийгэмд орсон гэдгээ одоо хүртэл ойлгоогүй авгай нар хэдэн муу хулгайлсан мөнгөнөөсөө мөнгөөр нь яахнав дээ буруу гараар орж ирсэн мөнгө амьдралд чинь муугаар тусвал яах юм вэ бод
    2013 оны 01 сарын 19 | Хариулах
  • Uur hurchlee ur huuhdee bodohgui bas uls tur gej yavhaas icheech Hiih yumaa olj yadsan ajilgui baagii nar
    2013 оны 01 сарын 19 | Хариулах
  • ЮУН УЛС ТӨРИЙН ЗОЛИОС ЯРИАД БАЙГАА ЮМ БЭ ӨӨРСДӨӨ Л ӨСНӨ ГЭЭ БИЗДЭЭ ХУВЬ ХҮНИЙ СОНГОЛТ ГЭХДЭЭ ЭХНЭР НЬ ӨЛСЧ ТУРАХ ХЭРЭГТЭЙ ЭЭЖ НЬ ӨЛСӨӨГҮЙ БАЙХАД ЭНЭ ХЭДЭН АМБИЦТАЙ АВГАЙ НАР ҮНЭНДЭЭ ИЛҮҮ Л БАЙНА ОДОО ЁО ЁО ГЭХЭВ ДЭЭ
    2013 оны 01 сарын 18 | Хариулах
  • zail zail enhbayr terguutei heden malnuudiin gaigaar yduu bgaagaa ed medehgui l baiw gej dee
    2013 оны 01 сарын 18 | Хариулах
  • ӨЛС ГЭЖ ЭДЭНД МОНГОЛЫН АРД ТҮМЭН ГУЙСАН БИШ ӨӨРСДИЙГӨӨ ИНГЭЖ ЗОЛИОСЛОХ НЬ ҮНЭНДЭЭ ОЙЛГОГДОХГҮЙ БАЙНА
    2013 оны 01 сарын 18 | Хариулах
  • ӨЛСӨХӨӨ БОЛЬЧИХНО Л БИЗ ШҮҮХЭЭС ТОГТООГДСОН ЯЛ Ш ДЭЭ ТЭГЭХЭЭР ХЭРЭГ ХИЙСЭН НЬ ҮНЭН Л БАЙГАА БИЗДЭЭ НААД ХҮНИЙ ЧИНЬ ХИЙСЭН ЗОХИЦУУЛЖ ӨГСӨН ХУУЛЬ Л ОДОО МӨРДӨГДӨЖ БАЙГАА
    2013 оны 01 сарын 18 | Хариулах
  • иргэн
    энэ бол хэдэн эхчүүдийн асуудал биш энэ нийгмийн үнэн бодит эмгэнэлт байдлын илрэл төр засаг гэж үнэхээр ялзарсан байна монголын эхчүүдийн энэ арчаагүй төрийн төлөө тэмцэж байгаа нь үнэхээр аргаа барсан асуудал энэ төрийг шинэчлэх тэмцэл өрнүүлэх ёстойАрдчилсан нам Ардын намын толгойд энэ улс орныг авч явах чадвартай эх оронч хүн даанч алгаэнэ намын дотор үнэхээр улс орноо гэсэн сэтгэлтэй хүмүүс байдаг бол намаас энэ бузар хүмүүсээ зайлуулж эх орон ч хүмүүсээ тавиачээ
    2013 оны 01 сарын 18 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025