Хууль зүйн сайдад ирсэн тэр захианы асуудал өнөөдөр хүртэл яригдсаар байгаа. Тэрхүү захианы бичиглээч ШШГЕГ-ын дарга асан, бригадын генерал М.Ганхүүгийн эхнэр Н.Нарантуяа бичсэн болохыг тогтоосон тухай мэдэгдэж байсан. Н.Нарантуяа нь УИХ-ын Тамгын газарт референтээр ажилладаг гэдгийг бид өмнө дуулгаж байсан. Тэгвэл Н.Нарантуяа дахин захиа илгээсэн аж. Гэхдээ энэ удаа сүрдүүлэг бус уучлалт гуйсан гэнэ. Тэрээр “Хавдар өвчинд ша¬налж сэтгэл санааны байдал тун хүнд байсан. Би хавдрын эсрэг хорт тариагаар гурван сар тариулж байгаа, нөхөр бо¬лон хүүхэд нь нэгэн зэрэг шахуу ажлаас халагдсанд бухимдсан” хэмээн хэргээ хүлээж Хууль зүйн сайд Х.Тэмүүжингээс албан ёсоор уучлал гуйжээ.
Сэтгэгдэл байхгүй байна