“Орд”-ны их найрагч

Шударга байхын илэрхийлэл болсон Ерөнхийлөгчөөс эхлээд “Форум”-ын Д.Энхбат, олон үгт “үүргэвчтэй” З.Алтай гээд л сэтгүүлзүйн салбараас улс төр, бизнест хөл тавьсан эрхмүүдийн нэр ар араасаа хөвөрнө. Тэдний нэг нь “MCS”-ийн гэх тодотголтой Л.Энх-Амгалан тодрох нь зүй.  Санкт Петербургийн их сургуулийг Олон улсын сэтгүүлчээр төгсөж “Бизнес таймс” сонины ерөнхий эрхлэгчээс “Интерпресс” компаний ерөнхий захирал, “MCS” группын дэд захирлаар ажиллаж явсан энэ залуу өдгөө УИХ-ын гишүүн хэмээх хүсэл мөрөөдөл болсон суудалдаа бат бөх оршин суугаа.  Мөн бизнесийн салбарт бас ч өөрийн орон зайг мэдрүүлээд амжсан Л.Энх-Амгаланг авьяас билэгт яруу найрагч төдийгүй шаггүй дуучин гэдгийг хүмүүс тэр болгон мэдэхгүй болов уу. Ямартаа  ч ордны их яруу найрагч Д.Лүндээжанцантай ана мана, ач тач үзэх нэгэн эрхэм найрагч нэмэгдсэнийг хожуу боловч дуулгаж буйдаа таатай байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025