Том, жижиг хулгай

Төрийн ордонд түм буман улс төрчид ууртай уцаартай холхиж, элдэв суулт, зондоон маргаан болж л байдаг. Гэвч  саяхан урьд өмнө нь дуулдаж байгаагүй сонин үзэгдэл болсон сурагтай.  Тэр нь хулгай. Эгээтэй л хар захад яваа мэт эрхэм гишүүний маань бөгжийг хумслагч нэгэн аваад явчихсан гэнэ. Энэ талаар хохирогч Г.Уянга гишүүн  фэйсбүүк хуудснаа ихэд ууртай “Төрийн ордонд хулгай гэж янзтай юмаа. Хуулийн төслүүд дотор нь том том хулгай, 00-ын өрөөнд нь жижиг хулгай. Энд орхисон юм ердөөсөө олдохгүй юм” хэмээн бичжээ. За тэр бөгж ч яахав. Харин хуулийн төслүүд доторх том том хулгайч нь хэцүү юм даа. Үнэхээр төсөл дотор будилаан хийдэг хулгайч байвал энэ нь Г.Уянгад биш ард түмэн хохирол учруулах юм шүү.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025