Н.Энхбаярыг Ганхудаг руу шилжүүлсэн шалтгаан тодорхойгүй

МАХН-ын дарга Н.Энхбаярыг өчигдөр  Ганцхудаг руу ачжээ.Түүнийг 22.00 цагийн үед шилжүүлсэн бөгөөд энэ тухай урьдчилан мэдэгдээгүй байна.

Намынхаа даргыг  Клиникийн хоёрдугаар эмнэлэг рүү шилжүүлэхийг шаардан алдарт эхийн одонтой ээжүүд өлсгөлөн зарлаад байгаа. Энэ нь хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй  гэсэн Үндсэн хуулийн заалтыг илтэд зөрчсөн  хэрэг болж байна гэж хуулийн тайлбарлаж байна.  

Н.Энхбаярыг Клиникийн хоёрдугаар эмнэлэгт хэвтүүл гэсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бол өлсгөлөн зарлаж буй ээжүүд тэмцлийн хурц хэлбэр буюу хуурай өлсгөлөнд шилжихээ мөн мэдэгдээд байгаа билээ. Долоон ээж энэ сарын 9-нөөс эхэлж өлсгөлөн зарласан бол уржигдар оройноос дөрвөн ээж нэмэгдсэн юм.
Тэдэнтэй МАН-ын дарга Ө.Энхтүвшин, "МАХН-МҮАН"-ын "Шударга ёс" эвслийн гишүүд, УИХ дахь эмэгтэй гишүүд уулзан, өлсгөлөнгөө зогсоохыг зөвлөөд байгаа билээ. Намынх нь даргыг эмнэлэг рүү бус хорих руу шилжүүлсэн нь ээжүүдийг хуурай өлсгөлөнгөө эхлүүлэхэд хүргэж болзошгүй гэж тус намынхан үзэж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • uzen ydagch
    ene erguu ulsuj bhaar zugeer hooloo ideed nomoo unshaad hewtej boldogguim bhdaa Tsaanaa neg baliar zawaan humuus gedgee ulam batlaaad bhiin
    2013 оны 01 сарын 19 | Хариулах
  • ЮУ НЬ ТОДОРХОЙГҮЙ ГЭЖ ХЭРЭГ ХИЙСЭН НЬ ҮНЭН БИЗДЭЭ ШҮҮХ ТОГТООЛОО Ш ДЭЭ ӨӨР ЯАХ ЁСТОЙ ГЭЖ
    2013 оны 01 сарын 19 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025