Шилдгүүд
Их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойн хүрээнд www.chingis.mn вэб сайт нь “BEST OF MONGOLIA 2012” оны шилдгийг тодруулах санал асуулгыг Монгол орон даяар анх удаагаа зохион байгуулж салбар салбартаа манлайлагч болон ажиллаж байгаа 60 аж ахуйг нэгжийг “оны шилдэг”-ээр шалгаруулсан билээ. Тэгвэл шинэ оны босгон дээр олон нийтийн санал асуулгаар шалгарсан байгууллагуудад өчигдөр батламж гардуулж, баяр хүргэлээ. Энэхүү шилдгүүдийн эгнээнд “Гранд” сэтгүүлийн хамт олон багтаж, дахин “оны шилдэг сэтгүүл”-ээр шалгарсандаа баяртай байна. Бид өмнө Сонин, сайт, сэтгүүл, телевиз, радио, фото, сэтгүүлзүйн шүүмж гэсэн номинациудад шилдгүүдийг шалгаруулсан “Болор үзэг” наадмаас 2012 оны шилдэг сэтгүүлээр шалгарч, Болор үзэг гардан авсан баярт мэдээг уншигчиддаа дуулгаж байсан билээ. Ямартаа ч фото мэдээллээс гадна мэргэжлийн өндөр түвшинд хийгдсэн чанартай, даацтай ярилцлага, уншигчдын оюуны мэлмийг нээх сонгодог урлаг болон танин мэдэхүйн нийтлэлүүдээрээ хэдийнэ хэвлэлийн зах зээлд өөрийн брэнд үүсгэж, орон зайгаа тунхаглаж чадсан “Гранд” сэтгүүлийн энэ бүх амжилт, 2 жилийн хөдөлмөр манай хамт олонд 2012 оны “шилдэг сэтгүүл” хэмээх эрхэм хүндтэй шагналыг хоёр дахь удаагаа авчирлаа. Энэ дашрамд бидэнтэй үргэлж хамт байдаг үнэнч уншигчиддаа талархсанаа илэрхийлье.

Сэтгэгдэл байхгүй байна