Төрийн өмчийн хороо өчиг¬дөр хуралдаад“Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирал М.Энхсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Түүнээс өөрөөс нь энэ талаар тод¬руу¬лахад “Төрийн өмчийн хороо тийм шийдвэр гаргасан гэсэн. Надад хэлж, дуулгасан юм алга байна” гэсэн юм.
Ямар¬тай ч М.Энхсайхан ийн¬хүү “МТЗ” ТӨХК-ийн дар¬гаар хоёр сар гаруй хугацаанд ажиллаад халагдлаа. Засгийн газ¬раас гаргасан шийдвэрийн дагуу “Монголын төмөр зам” компани нь шинээр байгуулагдах 1100 км төмөр замын суурь бүтцийг хариу¬цан ажиллах учиртай. С.Батболдын Засгийн газрын үед тус компанийн энэ эрхийг нь хязгаарлаад байсан ч шинэч¬лэлийн Засгийн газар гарч ирмэгцээ “МТЗ”-ыг дахин “хүчир¬хэг” болгосон. Улмаар даргаар нь М.Энхсайханыг томилоод байсныг эргэн сануу¬лъя. Тухайн үед хэв-лэлүүд “М.Энхсайхан албан тушаалтай боллоо” гэхчилэн бичиж байсан ч түүний албан тушаалын нас тийм ч урт удаан байсангүй.
Чухам ямар учир шалтгааны улмаас “МТЗ”-ын дар¬гыг халсан бэ гэдэг нь одоогоор “хаалттай мэдээлэл” бай¬на. Албаны эх сурвалжийн мэдээл¬лүүд МТЗ болон Засгийн газрын хооронд үл ойлголцол гарсан гэдгээр уг шийдвэрийг тайлбарлаж байна.
Тодруулбал, Засгийн газраас гаргасан 1.5 тэрбум ам.долларын 330 сая ам.доллараар хэд хэдэн газарт 30-40 км урттай төмөр зам барихаар төлөвлөсөн боловч МТЗ-ын дарга М.Энхсайхан үүнийг эсэргүүцэж, үр ашигтай нэг л төсөлд зарцуулах хэрэгтэй гэж үзэж байсан гэнэ. Үүнээс болж харьяа яам болон МТЗ-ын хооронд үл ойлголцол үүссэн байжээ. Ингэснээр ТӨХ хуралдаж, шийдвэрээ гаргажээ. “Таныг ямар шалтгаанаар халчихав” гэсэн асуултад М.Энхсайхан дарга “Энэ шалтгааныг дараа тайлбарлая” гэхээс өөр зүйл хэлсэнгүй.
УИХ-ын тогтоолын дагуу шинэ төмөр замыг өргөн царигтай байхаар тогтсон. Гэвч М.Энхсайхан дарга нарийн царигтай төмөр зам барих санал гаргасан гэдгийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь уржигдар болсон Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр дурьдаад өнгөрсөн. Үүнээс болж, шинэхэн даргыг шууд ажлаас нь чөлөөллөө гэх мэдээлэл ч байна. Үнэний хувьтай ч байж болно. Үнэхээр төрийн бодлогоос зөрж, нарийн царигтай төмөр зам барихаар зүтгэсэн бол ТӨХ-ны гаргасан шийдвэр зөв байж ч болох. Засгийн газраас нэгэнт гаргачихсан бодлогыг гүйцэтгэгч компани нь эсэргүүцээд, өөр зүйл яриад байж болохгүй шүү дээ.
Нөгөөтэйгүүр М.Энхсайхан өөрөө хэзээд өөрчлөлт, шинэч¬лэлтэд дуртай нэгэн. Бас хэнээс ч айхгүйгээр юу ч ярьж чаддаг нэгэн. Өөрөө зөв гэж үзвэл төрийн бодлого, шийдвэр, эсвэл улс төрийн сонирхлыг төдийлөн урдаа тавьдаггүй нэгэн. Энэ утгаараа М.Энхсайханы хийх гэж байсан ямар нэгэн “шинэчлэл” улс төрийн хүрээнийхэнд таалагдсангүй юу гэх асуулт бас гарч ирнэ. Чухам ямар шинэчлэл, өөрчлөлт байсан бэ. Тэрбээр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирлаар томилогдсоныхоо дараа “Шинэ төмөр замын асуудлаар сайд дарга нартай ширүүхэн маргалдаж байгаа” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон байсан.
Үүнээс үзэхэд тэрбээр анхнаасаа л төмөр замын асуудлаар шинэчлэлийн Засгийн газрын бодлоготой санал нийлэхгүй байсныг ч үгүйсгэхгүй юм. М.Энхсайханыг эдийн засагчийнхаа хувьд хэн ч мундаг хэмээн хүлээн зөвшөөрдөг. Харин улс төрийн хүрээнд “урваач, шарваач” нэртэй. Нэгэн үе АН-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүн одоо МАХН-тай эвсээд явж байгаа гэдгийг харахад л хангалттай. Энэ өнцгөөс харвал М.Энхсайхан энэ удаад мөн л эвслийн Засгийн газрын бодлогоос урваж, шарвасан байж ч болно. Ямартай ч тэр дахиад л албан тушаалгүй хоцорлоо. Чухам юуны учир, яагаад вэ гэдэг нь удахгүй тодрох биз ээ.
Одоо “Монголын төмөр зам”-ыг хэн удирдах вэ гэсэн асуулт гарч ирнэ. Зам тээврийн сайдын хүсэлтийн дагуу өчигдөр орой П.Бат-Эрдэнийг МТЗ-ын захирлаар томилох шийдвэрийг ТӨХ-ноос гаргасан байна.
Л.Энхдэлгэр
Сэтгэгдэл байхгүй байна