Өнгөрсөн хавар 38 насандаа дээд зиндааны барилдаанд анх удаа түрүүлсэн МУГТ, Кёкүтэнхо Н.Цэвэгням зодог тайлахаар болсон гэнэ. Японы мэргэжлийн сумод монголчуудаас хамгийн олон жил барилдаж байгаа тэрээр ирэх зун зодог тайлахаа албан ёсоор мэдэгдээд байгаа аж. Түүнийг зодог тайлбал алдарт бөх Мүсашимарогийн барилдаж байсан Мүсашигава дэвжээнд багшлаач гэсэн урилга ирсэн гэнэ. Н.Цэвэгням урилгыг хүлээж авсан бөгөөд багшлах эрхтэй болсондоо тун сэтгэл хангалуун байгаа гэдгээ өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ.


Сэтгэгдэл байхгүй байна