24-ний дотор хариу өгөхгүй бол үнээ 600 төгрөг болгоно

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ эрхчлэгчид үйлчилгээний үнийнхээ тарифыг эхний ээлжинд 600 төгрөг болгох саналаа Нийслэлийн нийтийн тээврийн газар хүргүүлээд байгаа. Энэ тухай Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчийн холбоо өчигдөр мэдээллээ.
Тухайлбал, төрөөс барьсан хатуу үнэ тариф болон цахилгаан, түлш шатахууны үнийн өсөлтөөс шалтгаалан хуучин үнэ тарифаараа үргэлжлүүлэн үйлчлэх боломжгүй болсон тухайгаа мэдэгдсэн юм. Гэтэл дизель түлшний үнэ хэд дахин өсөөд байхад тасалбарын үнэ 400 төгрөг байгаа нь бодит өртгөө нөхөж чадахгүйд хүрээд байгаа байдал гэв. Мөн Засгийн газраас онцгой албан татвар болон НӨАТ-ын хөнгөлөлтийг цуцалсан нь 1600 төгрөгөөр авч байсан түлшээ 1850 төгрөгөөр авч байгаа нь үнэ нэмэгдэх нөхцөл болжээ.
Харин өнгөрсөн онд гаргасан судалгаагаар нийтийн тээврийн үнэ 560 төгрөг байхаар байсан бөгөөд өнгөрсөн жил үнийн асуудлаа мэдэгдсэн боловч Засгийн газраас хариу өгөөгүй гэж байв. Тодруулбал, зорчигч тутамд алдаж байгаа зөрөө мөнгөн тэтгэмж олгох, нийтийн тээвэрт хөнгөлөлттэй үнээр түлш өгөх, үнэ төлбөргүй зорчдог хуулиудад өөрчлөлт оруулах зэрэг шаардлагуудыг хүргүүлсэн ажээ. Харин энэ удаад нийтийн тээврийнхэн энэ сарын 24-ний дотор хариу ирүүлээгүй тохиолдолд үнийг 600 төгрөг болгоно хэмээн мэдэгдлээ. Тэдний зүгээс үнийг аль болох нэмэхгүй байх хүсэлтэй байгаа тул Засгийн газраас тодорхой арга хэмжээ авна хэмээн найдаж байна гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • davarsan teneguudee konduktraa l sain hayana ted hulgai hiihees uur yu ch meddegui tegeed ch 1r egneeg chuluulj uguud baihad davraad baigaarai herev unee nembel shuud erhiig ni huraaj av
    2013 оны 01 сарын 12 | Хариулах
  • зочин
    энэ төр үнэ нэмэхээс өөр чадах юм байх биш
    2013 оны 01 сарын 11 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025