Ухаарал

"Орифлейм”-ийн Г.Оюунгэрэл хэмээх төгс гэгээрсэн агуу хүн жижигхэн Монголд амьдардаг нь олзуурхууштай. Дэлхий сүйрнэ хэмээн ам бардам өчиж, хамаг л хүн амьтаныг айдас юунд нь автуулж, бүр ойрын хэдэн жилдээ хэрэглэж үл барах лаа шүдэнз бэлдүүлээд амжсан айхтар авхай. Харамсалтай мань сүрхий хүүхэн хэлсэн үг, хийсэн үйлдэлээсээ ичиж таарсан хүн бүхнээсээ уучлалт гуйн давхиж яваа сурагтай. Тэрээр өөрийн Твиттер хуудаснаа “Би Монгол хүн бүрээс уучлалт гуйж байна. Та бүхэн минь мөнхөд байг. Нандин зүйлийн эхлэл нь гэгээрэхүй дор хүн өөрийгөө олох байдаг юм шиг ээ. Өөрийгөө  олж чадаагүй байж, баялаг олох нь үхлийн эхлэл. Ямартаа ч уучлал хүсье. Хүний мөн чанар өөрийгөө нээн илрүүлж хэн бэ гэдгээ юу чадах эсэхээ олсон цагт л нээгдэн гарч ирдэг. Тэр хүртэл зоригтой зүтгэ. Өөрийн чадах зүйлээ л хийж явах нь Тухайн хүнийг сайхан харагдуулдаг юм байна. Бусдын чадах зүйлийг бусдад нь л үлдээ. Амнаас гарах үг бүрээ алдаа туучихаасаа өмнө эрэгцүүлж нэг бодож, үр дүнг нь урьдчилан харж сураагүй өдий хүрсэн гэхээр зоригтой байжээ” хэмээн хээв нэг жиргэсэн байх юм.  Ямартаа ч, эрхэм орифлеймчин хожуу боловч ухаарсан нь яамай.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025