Дахиад л сүйрнэ гэнэ, өнөөх дэлхий чинь

Гайхал дэлхий сүйрч, бид бүгд эс орших талаар энэ тэндэхийн эрдэмтэд байж байгаад л ярьж, олон нийтийн дунд сенсааци маягын юм дэгдээх болоод удаж байна. Тэдгээр их мэдэгчдийн хэлсэн, ярьсанаар болсон бол хүн төрлөхтөн гэгч аль хэдийнэ үгүй болж, дараагийн төрөлөө хүлээж хаа ч юм нэг газар хэвтэж байх байлаа. Гэтэл алдарт айлдагчдын айлдвар алд дэлэм зөрж эхнээсээ ичиж, эмээсэндээ ил гарахаа ч байсан. Ямартаа ч бид бүгд дуулиант 2012.12.21-нээ эсэн мэнд гаталсан. Тэгтэл дараагийн үлгэр домог шиг яриа одооноос сонсогдож эхлэв.
Сонсохнээ. Грекийн үлгэр домогт гардаг Апофис чөтгөрийн нэрээр нэрлэгдсэн нэгэн астероид маргааш дэлхийн хажуухнаар өнгөрөх гэж байгаа гэнэ шүү.  
Нийт 280 орчим м өргөн энэ биет нь дэлхийтэй мөргөлдөж, айхтар сүйрэл авчрахгүй боловч 2036 онд дэлхийтэй мөргөлдөх боломж бийг эрдэмтэд хэлж байгаа аж.

Бүр эрдэмтэд энэ боломжийг ашиглан сансрын энэхүү чулуу үнэндээ хэр аюултайг тогтоохоор маргааш идэвхийлэн ажиллахаар төлөвлөсөн гэнэ. Одоогийн тооцоогоор Апофис нь 2029 оны хавьцаа дэлхийтэй асар ойрхон буюу ердөө 30 мянган км-ын зайтай өнгөрөх бололтой. Өөрөөр хэлбэл харилцаа холбооны хиймэл дагуулууд бүхий тойрог замд нэвтэрнэ гэсэн үг.

Улмаар 2036 онд Грек чөтгөр нь дэлхийтэй мөргөлдөх боломжтой. Анх буюу 2004 онд судлаачид түүнийг олж нээснийхээ дараа 2029 онд дэлхийг мөргөх боломж нь 45-д нэг тохиолдох боломжтой гэж дүгнэж байсан юм.

“Сүүлийн жилүүдэд дэлхийтэй ойрхон өнгөрч буй бүхий л астероидуудаас зөвхөн Апофис л дэлхий даяар эрдэмтдийн санааг зовоож буй, учир нь энэ биет 2029 онд дэлхийтэй тун ойр өнгөрөх бол 2036 онд дэлхийд бага боловч нөлөө үзүүлэх магадлалтай” хэмээн тэнгэр эрхэсийг онлайнаар харах Slooh үйлчилгээний захирал П.Паолуччи ярьжээ. Хэрэв энэхүү астероид дэлхийд унавал 500 гаруй мегатоны хүчтэй тэсрэлийг үүсгэнэ гэж NASA тооцоолоод байгаа талаар ярьж байгаа гэнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • medeelliin eh survaljaa tavij bai l daa tegeh ym gen ingeh ym gen geel setguulch uu ta
    2013 оны 01 сарын 14 | Хариулах
  • ene niitleliig hen bichsen yum be odoo hudlaa tsuurahaa bolioroi erguu min
    2013 оны 01 сарын 14 | Хариулах
  • з
    манай давруулагчид яаж сенсац үүсгэхээ бодож суугаадаа
    2013 оны 01 сарын 11 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025