Холливудын ертөнцөд

Тал нутгийн нүүдэлчид дуугаар тэмээг уяраан сөхрүүлж, адууг ч омогшуулан давхиулах увдистай гэдэг. Дуучин түмний дунд төрж дуучин хэмээн өргөмжлүүлэх нь хэн хүний санасанаар бүтэхгүй. Хоолойны цар, хөгжимлөг дуугаралтаараа ялгарч чаддаг төрмөл дуучдын нэг бол уртын дуучин А.Түмэн-Өлзий гэчихэд буруудах зүйлгүй болов уу. Тэгвэл авьяаслаг бас царайлаг хэмээгддэг дуучин бүсгүй маань Монголд төдийгүй Холливудын “одод”-ын нүдэнд өртөөд амжжээ. Сураг сонсохнээ А.Түмэн-Өлзийг  Холливудын нэг  найруулагч хамтарч ажиллах санал тавьсан гэнэ. Бүр Монгол дууны мюзикл тавих гэж байгаа бөгөөд гол дүрд тоглуулахаар түүнийг зорьсон аж.  Дуучин бүсгүй маань ч татгалзахын аргагүй тэр саналыг хүлээн авч тун удахгүй харийн орныг зорихоор зэхэж суугаа гэнэ шүү.  Түүнд амжилт хүсье.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025