“Ганц худагт” хорилоо

Өчигдөр “Хадгаламж зээлийн хоршоо”-ны хохирогчид мэдээлэл хийн МАН-ын дарга Ө.Энхтүвшин, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Л.Сарангэрэл нарыг АТГ-т шалгуулахаар болсон билээ.  Харин сая МАН-ын ХМОНХА-ны дарга Б.Цогтгэрэлийг саатуулсан байна.  Баттай эх сурвалжийн мэдээлж байгаагаар түүнийг “Ганц” худагийн урьдчилсан хорих төв рүү аваачсан бөгөөд ямар шалтгаанаар баривчилсан нь одоогоор тодорхойгүй байна. Б.Цогтгэрэл нь твиттерт идэвхитэй жиргэгч бөгөөд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг нэгэн билээ. Албан бус мэдээллээр түүнийг бусдыг доромжилсон хэмээн буруутгаж байгаа бололтой.
Түүнийг яагаад баривчилсан талаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас тодруулахад "Б.Цогтгэрэлд эрүүгийн хэрэг үүсгэсэн. Одоо хэргийг шалгахаар саатуулаад байгаа" гэлээ. Тэрбээр Орхон аймгийн орон нутгийн сонгуулиар "АН-ын төлөөлөгч ялалтын баяраа тэмдэглэж яваад хүний аминд хүрэв" гэсэн нийтлэлийг Tsag.mn сайтад нийтэлжээ. Гэтэл энэ мэдээлэл үндэслэлгүй, тийм хэрэг болоогүй хэмээн АН-ын төлөөлөгч гомдол гаргасан байна. Тиймээс энэ дагуу Чингэлтэй дүүргийн Цагдаагийн мөрдөн байцаах хэлтэст Б.Цогтгэрэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар мэдээлэл байна.
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • zuv zuv ene haltar bur davraad bn yum
    2013 оны 01 сарын 14 | Хариулах
  • Sain yum bolj jaahan hashraagaad uhamsariin shanaa hediig ugchih haha
    2013 оны 01 сарын 12 | Хариулах
  • Zuw bolij baliar yum zaluu hun bj huuchirsan useltei hudlaa olnii anhaarlig tatah gesen mangar nowch hohi chin
    2013 оны 01 сарын 12 | Хариулах
  • zaluu hun baij amniihaa zorgoor ih chalchidag het namaa shutchihsen bugs dolooson oliggui zaluu
    2013 оны 01 сарын 11 | Хариулах
  • ЭНЭ ЦОГТГЭРЭЛ МАН-ЫНХАА ИВЭЭЛД НАСААРАА БАЙХГҮЙГЭЭС ХОЙШ ИНГЭЖ ӨРӨӨЛ БУСДЫГ ДОРОМЖИЛДОГОО БОЛИХ ХЭРЭГТЭЙ ТЭГЭЭД Ч НЭГ ҮЕЭ БОДВОЛ ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ МАН-ЫН ҮЕ ӨНГӨРӨӨД ШУДРАГА БАЙДАЛ ТОГТОХ ГЭЖ БАЙГАА ҮЕД ИЙМЭРХҮҮ БАЙДЛААР ЖИРГЭЖ БОЛОХГҮЙГ МАН-ЫН ЦЭЭЖ ӨВЧТЭЙ ЗАЛУУ БАЯЧУУД ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙГ ОВОО НЭГ ОЙЛГОМЖТОЙГООР МЭДРҮҮЛЭХ ШИГ БОЛЖ ҮҮНИЙГ Л ХОХЬ НЬ ГЭХГҮЙ ЮМ БОЛ ӨӨР ЮУГ ХОХЬ НТ ГЭХИЙМ БЭЭЭЭ
    2013 оны 01 сарын 11 | Хариулах
  • bas hamaagui iim medee taraaj bolohgui l dee
    2013 оны 01 сарын 10 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025