2012 оны шилдэг хөлбөмбөгчин Леонел Месси


2012 оны Дэлхийн шилдэг хөлбөмбөгчинг тодруулах Ballon D’or 2012 Гала ёслолын ажиллагаа Швейцарын Цюрих хотноо амжилттай болж өндөрлөлөө. Леонел Месси дөрөв дэхь жилээ дараалан дэлхийн шилдгээр тодорлоо. 25 настай Аргентин эр ийнхүү хөл бөмбөгийн түүхэнд дөрвөн жил дарааллан дэлхийн шилдгээр тодорсон анхны тоглогч болж байна. Тэрээр шагнал авахдаа “Баярлалаа. Надад энэ мөч үнэхээр итгэмээргүй сайхан санагдаж байна, надад хэлэхийг хүсэж буй дэндүү их сайхан үгс байна. Aндре, тантай хамт бэлтгэл хийж, тантай хамт тоглох үргэлж гайхалтай байдаг шүү. Барселона болон Аргентинаас ирсэн, надтай хамтран ажилладаг  бүх найзууд, албаны хүмүүс, дасгалжуулагч нартаа  баярлалаа гэж хэлмээр байна. Мөн эхнэр хүүхддээ баярлалаа." хэмээн ярьсан юм. Өмнө нь уг шагналыг 3 удаа хүртсэн 3 тоглогч, И.Круиф, М.Платини, М.Ван Бастен нар байдаг

"
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • messi chen yasan tsarai muutai ym be er ni barsaagiihan tsarai muutai garuud bna
    2013 оны 01 сарын 10 | Хариулах
  • ystoi goy Yg zuv hun in avlaa
    2013 оны 01 сарын 08 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025