Урлагийн сайхан гэр бүлийн тоог нэгээр нэмсэн залуу хосууд болох Билэгжаргал,Анхмаа нар энэ зун хөөрхөн охинтой болж өрх тусгаарласан билээ. Олны танил эрхэмүүд тэр бүр олны өмнө гаргаад байдаггүй тэгвэл Билэгжаргал, АНхмаа нар охинтойго хамтдаа Сүү компаний “COOL” жүүсний сурталчилгаанд тоглож бяцхан реклам хийгээд амжсан байна. Үүнтэй зэрэгцэн шинэ жил болсонтой холбогдон дуучдын эрэлт ихсэж байгууллагуудын шинэ жил дамжин халтуур хийж түрийвчээ түнтийлгэж авдаг. Энэ жилийн хамгийн их шинэ жилийн урилганд дарагдсан дуучин бол МУГЖ Т.Ариунаа байсан гэхэд болно. Тэдний араас урт улаан даашинзтай “Гурван охин” удаалсан билээ. Төдийлөн уран бүтээл хийсэн гавьсан амжилтанд хүрдэггүй 3 охин саяхан шинэ он солигдахын сарын өмнө амжиж шинэ жилийн дуу гаргаж нэлээд олон байгууллагын хаалга манаж зогсоо харагдсан. Бүх шинэ жил дээр энэхүү урт улаан даашинзаа өмсөж дуулсан мань гурвын час улаан даашинз өнгөө алдталаа халтуур хийсэнийг илтгэх мэт. Ямартай ч алдарт улаан даашинзаа хар болтол нь халтуур хийсэн “3 охин” одоо л нэг амарч гурван даашинз нь ч гэсэн үүргээ сайн биелүүлсэн болохоор амралтанд гарч буй. .


Сэтгэгдэл байхгүй байна