МАХН-ын дарга Н.Энхбаяр Зайсан дахь нэгдсэн эмнэлэгт хэвтэж байгаа билээ. Тэрбээр эмчилгээ хийлгэхгүй байгаагийн зэрэгцээ гаднаас хоол хүнсээ авч хэрэглэдэг гэсэн. Учир нь хэн нэгэн Н.Энхбаярыг хордуулсны улмаас өвчнийх нь онош тогтоогдохгүй байгаа талаар түүний эхнэр О.Цолмон ярьж байсан. Иймд уг асуудалтай холбогдуулан экс Ерөнхийлөгч хордсон эсэхийг шалгахаар ажлын хэсэг байгуулагджээ. Үүнтэй холбогдуулан Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн түүнийг хэн, хаанаас ямар хороор хордуулсан болохыг тогтоохоор шалгаж эхэлсэн байна. Урьд нь Н.Энхбаяр хоригдож байхад өөрийнх нь хүмүүс лацтай хоол унд өгч байсан гэдэг. Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа гаднаас эм тариа авч хэрэглэж байсан тухай хэвлэлүүдээр мэдээлж байсан. Тэгвэл Н.Энхбаяр үнэхээр хордсон юм бол түүний сонгосон, өөрийнх нь хүмүүс холбоотой юм биш биз гэх хардлага зарим хүнд байна лээ. Сүүлийн мэдээгээр МАХН-аас дараагийн алхмаа хийхээр шийдвэрлэсэн нь 100 ээжийн өлсгөлөн гэнэ. МАХН-ын гишүүд, дэмжигчид дотроос 100 ээж нийлэн, МАХН-ын дарга Н.Энхбаярыг аврахаар “Эхийн сүүгээрээ даллая. Энэ муухай харгислалаа зогсоо” гэсэн уриатайгаар өлсгөлөн зарлах аж. Гэхдээ дээрх 100 ээж арав арван хоногоор ээлжлэн нойтон өлсгөлөн зарлах тухай чих дэлсээд байна.Ээжүүд өлсгөлөн зарлана
МАХН-ын дарга Н.Энхбаяр Зайсан дахь нэгдсэн эмнэлэгт хэвтэж байгаа билээ. Тэрбээр эмчилгээ хийлгэхгүй байгаагийн зэрэгцээ гаднаас хоол хүнсээ авч хэрэглэдэг гэсэн. Учир нь хэн нэгэн Н.Энхбаярыг хордуулсны улмаас өвчнийх нь онош тогтоогдохгүй байгаа талаар түүний эхнэр О.Цолмон ярьж байсан. Иймд уг асуудалтай холбогдуулан экс Ерөнхийлөгч хордсон эсэхийг шалгахаар ажлын хэсэг байгуулагджээ. Үүнтэй холбогдуулан Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн түүнийг хэн, хаанаас ямар хороор хордуулсан болохыг тогтоохоор шалгаж эхэлсэн байна. Урьд нь Н.Энхбаяр хоригдож байхад өөрийнх нь хүмүүс лацтай хоол унд өгч байсан гэдэг. Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа гаднаас эм тариа авч хэрэглэж байсан тухай хэвлэлүүдээр мэдээлж байсан. Тэгвэл Н.Энхбаяр үнэхээр хордсон юм бол түүний сонгосон, өөрийнх нь хүмүүс холбоотой юм биш биз гэх хардлага зарим хүнд байна лээ. Сүүлийн мэдээгээр МАХН-аас дараагийн алхмаа хийхээр шийдвэрлэсэн нь 100 ээжийн өлсгөлөн гэнэ. МАХН-ын гишүүд, дэмжигчид дотроос 100 ээж нийлэн, МАХН-ын дарга Н.Энхбаярыг аврахаар “Эхийн сүүгээрээ даллая. Энэ муухай харгислалаа зогсоо” гэсэн уриатайгаар өлсгөлөн зарлах аж. Гэхдээ дээрх 100 ээж арав арван хоногоор ээлжлэн нойтон өлсгөлөн зарлах тухай чих дэлсээд байна.
Сэтгэгдэл байхгүй байна