АНУ-ын эрдэмтэд хэвийн нөхцөлд гурван жил хадгалахад мууддаггүй пицца бүтээжээ. Тэд энэ бүтээгдэхүүнээ онц аюултай, хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэж буй зэвсэгт хүчний алба хаагчдад зориулсан аж. Албан үүргээ гүйцэтгэж буй цэргүүдээс хоол хүнсний тухай санал асуулга авахад пицца идэх хүсэлт хамгийн олон иржээ. Гэтэл пицца нь амархан мууддаг төдийгүй цэргийн баазад хийхэд тохиромжгүй юм. Тиймээс эрдэмтэд цүнхэндээ аваад явчих, удаан хадгалах боломжтой пицца хийхээр ажилласан байна. Тэд пиццаны гурилыг жигнэж, махыгнь хатаасан бөгөөд гол асуудал нь сүмсийг хэрхэн бэлтгэх байжээ. Тиймээс бяслаг, чинжүү, мөөг зэргийг тусгай орлуулагчаар нөхсөн байна. Мөн бактери үрждэггүй уутанд хадгалах аж. Эрдэмтэд хүний биед сөрөг нөлөөгүй хэмээж буй уг хоолыг цэргийнхэн амтархан идээд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ.






Сэтгэгдэл байхгүй байна