
“Тусгай салаа” киноны Түвшингийн дүрээр үзэгчдийн сэтгэлд хүрч чадсан жүжигчин П.Баттөр дэлгэцийн цөөнгүй уран бүтээлд чамгүй сайн дүрийг бүтээж сайн жүжигчин болохоо харуулаад авсан нэгэн. Тэрээр “Тусгай салаа” ОАК, “Хархны өгөөш” , “Хөх толбот хүмүүс” “Гарал угсаа” “Би эмэгтэй хүн” , тун удахгүй дэлгэцэнд гарах “Ану хатан” гэх мэт олон кинонуудаараа олны талархалыг хүлээсэн билээ. Харин энэ эрхмийг ихэр гэдгийг төдийлөн мэддэггүй. Түүний ихэр П.Баттамир хэмээх хуульч мэргэжилтэй залуу байдаг гэнэ лээ. Ихэр хүмүүс их “ид шидтэй” байдгийг хүмүүс мэдэх байх. Эмэгтэй хүн горьдох энэ тэр гээд л тэдний оймс тун ч эрэлт ихтэй. Тэгвэл жүжигчин П.Баттөр ч энэ жишгээр олон эхчүүдийн горьдоог гаргаж байсан гэнэ. Бүр дунд сургуульд байхдаа багш нарынхаа эхнэрийн горьдоог гаргаж оронд нь дүнгээр шагнуулж байсанаа ярьж байсан удаатай. Тэгэхээр түүний оймс тун ч эрэлттэй байж дээ.

Сэтгэгдэл байхгүй байна