iPhone интернет тохиргоо хийх заавар

iPhone интернет тохиргоо хийх заавар
 iPhone интернет тохиргоо хийх заавар

Одоо үед smart phone буюу ухаалаг гар утас хэрэглэх нь ихэсчээ. Тиймээс утаснаасаа интернетэд холбогдох бол зайлшгүй шаардлагатай зүйл. Wi-Fi сүлжээ ашиглан интернетэд холбогдож болно. Гэхдээ Wi-Fi сүлжээгүй газар яах вэ? Хариулт нь өөрийн ашигладаг гар утасны операторын сүлжээг ашиглан интернетэд холбогдох юм. Тиймээс уншигч та бүхэнд хэдий энгийн ч гэсэн зарим нэгэнд нь хэрэг болох болов уу гэсэн үүднээс энэхүү зааврыг толилуулж байна.

Жич: Mobicom болон Unitel компаний логонууд тус тусын компаний өмч бөгөөд энэхүү нийтлэлээр ямар нэг компанийг сурталчилаагүй болно. Мөн интернетэд холбогдох үед таны нэгжнээс зохих хэмжээгээр үрэгдэх болохыг анхаарна уу.

Алхам 1

Хамгийн эхлээд гар утасныхаа Settings цэс рүү орно.

Алхам 2

Дараагаар нь General цэс рүү орно.

Алхам 3

Үүний дараа Network цэс рүү орно.

Алхам 4

Харин одоо Cellular Data Network цэс рүү орно.

Алхам 5

Ингээд гарч ирсэн цонхны APN хэсэгт хэрвээ та Mobicom-н хэрэглэгч бол internet, Unitel-н хэрэглэгч бол net гэж бичих хэрэгтэй.

Алхам 6

Одоо харин Cellular Data-г асаана. Ингэснээр та интернетэд холбогдох боломжтой болно гэсэн үг юм. Ингэхийн тулд зурган дээр харуулснаар Network товчин дээр дарж өмнөх цэс рүү орно.

Алхам 7

Network цэснээс Cellular Data хэсгийг ON болгоно. Хэрвээ та 3G сүлжээ ашиглахыг хүсвэл Enable 3G хэсгийг мөн адил ON болгох хэрэгтэй. Ингээд та бүхэн гар утаснаасаа ямар ч асуудалгүй интернетэд холбогдох боломжтой боллоо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • puck
    general дотор network гэж байхгүй бол яах вэ?
    2015 оны 02 сарын 03 | Хариулах
60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026