
Орон нутгийн сонгуулийн эргэн тойронд өрнөсөн маргаан энэ тэр одоо хүртэл намжаагүй байна. Хэдхэн хоногийн өмнө гэхэд л Багануур дүүргийн Ардчилсан намын гишүүн Ц.Даваадорж хэмээх эрхэм нийслэлийн засаг даргын толгой дээгүүр гутал нүүлгэж багагүй дуулиан тарьж байсан удаатай. Тэгвэл Багануур дүүргийн МАН-ын гишүүд дэмжигчид өнөөдөр “Нацагдоржийн талбай” дээр шудрага ёсны төлөө жагсахаар бэлтгээд байгаа аж. Яг хэдэн цагт эхлэх нь тодорхойгүй байгаа ч орон нутгийн АН өнөөдрийг хүртэл олон хууль бус үйлдлүүдийг гаргасаар байгаа бөгөөд дүүргийн ард иргэдийг ходоодоороо саналаа өгдөг гэж доромжилсон хэмээн ихэд бухимдалтай байгаа сурагтай. Ямартаа ч тэд өнөөдөр жагсана гэнэ.

Сэтгэгдэл байхгүй байна