Хуваариарын дагуу ажиллана

Шинэ жилийн баяраар иргэдийн ажил, амралтын өдрийг зохицуулах зорилгоор 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн даваа гаригийн ажлын өдрийг энэ оны нэгдүгээр сарын тавны өдрийн бямба гаригийн ажлын өдөрт шилжүүлсэн билээ. Үүнтэй холбоотойгоор энэ бямба гаригт нийтийн тээврийн үйлчилгээ ажлын өдрийн хуваарийн дагуу иргэдэд үйлчлэх юм. Өөрөөр хэлбэл, нийтийн тээврийн үйлчилгээний үндсэн 66, хот орчимын 13 чиглэлд их багтаамжийн 894 автобус, туслах чиглэлийн 22 чиглэлд бага оврын 256 автобус нийт 1150 тээврийн хэрэгсэл өглөөний 06.45 цагаас оройны 22.30 цаг хүртэл иргэдэд үйлчилнэ гэж Нийтийн тээврийн газраас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025